Орост зика вирус бүртгэгджээ
2016-02-16

ОХУ-д зика вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ. Зикагийн халдвар авсан өвчтөн 34 настай эмэгтэй гэнэ. Тэрбээр Доминикан улсад амраад өнгөрөгч амралтын өдөр эх орондоо иржээ.

 

Эмэгтэйгээс анхан шатны шинжилгээ авахад зикагийн халдвар авсан нь тогтоогдоогүй аж. Гурав хоногийн дараа тэрбээр өндөр халуурч, эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Шинжилгээгээр эмэгтэй зикагийн халдвар авсан нь тогтоогджээ. Түүнийг тусгаарлаж, гэр бүлийн гишүүдээс нь шинжилгээ авчээ. Мөн эрүүл мэндийн ажилчид эмэгтэйн зорчсон онгоц, такси зэргийг ариутгасан гэнэ. Оросын Эрүүл мэндийн яам зика вирус аюулгүй хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин