Грэмми: Крис Стэплетон ялалт байгууллаа

img

Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 58 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол болж байна. Хэдхэн хормын өмнө кантри дуучин Крис Стэплетон ялалт байгуулсан талаар “www.grammy.com” мэдээллээ. Тэрбээр “Traveller” цомгоороо “Шилдэг кантри цомог” номинацид ялалт байгуулжээ.

 

 

Крис анх удаагаа грэммигийн эзнээр тодорч буй юм. Дуучин эр шагналаа гардан авсныхаа дараа твиттер хуудастаа  “Би ялалт байгуулчихлаа. Итгэхийн аргагүй юм” гэж жиргэжээ. Крис гурван номинацид нэр дэвшээд байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ