Грэмми: Кендрик Ламар дахин ялалт байгууллаа
2016-02-16

Реппер Кендрик Ламар дахин нэг греммигийн эзэн боллоо. Тэрбээр “Шилдэг хип хоп нэгдэл” номинацид ялалт байгуулжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард “These Walls” дуугаа тэрбээр реппер Билал, Анна Уисе болон гитарчин Тундерсат нартай хамтарч гаргасан юм.

 

“Grammy” твиттер хуудастаа “Өнөөдөр Кендрик Ламарын үдэш байна” хэмээн жиргэжээ. Ламар уг шагналаас өмнө гурван номинацийн эзэн болоод байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин