Хятадад дахин зика вирус бүртгэгдлээ
2016-02-16

Хятадад энэ сарын эхээр зика вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Өвчтөн Зянсу мужийн иргэн бөгөөд Колумб улсад аялаад эх орондоо ирэх үедээ зикагийн халдвар авсан нь тогтоогдсон билээ. Тэгвэл тус улсад зикагийн хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн талаар “TASS” агентлаг мэдээллээ. Зикагийн халдвар авсан эхний өвчтөн бүрэн эдгэрсэн хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв. Тэрбээр өчигдөр эмнэлгээс гарчээ.

 

Халдвар авсан хоёр дахь өвчтөн эрэгтэй гэнэ. Тэрбээр Венеусэл улсад гэрээгээр ажилладаг бөгөөд энэ амралтын өдөр Хятадад иржээ. Өвчтөн Гуандан мужийн Гуанжин хотын Байюнь нисэх буудалд ирэх үедээ өндөр халуунтай байсан гэнэ. Мөн түүний биеэр улаан зүйл туурсан байжээ. Тэрбээр нутаг буцахаасаа өмнө Голланд улсад жуучлалаар очсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин