96 мянган ажилгүй иргэн байна
2016-02-16

 

Үндэсний статистикийн хорооноос 2016 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус хорооны Хүн, ам нийгэм статистикийн газрын дарга Д.Оюунчимэг, нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг нар мэдээллийг өглөө.

 

Нялхсын эндэгдэл 2.5 хувиар өсчээ

 

Энэ оны эхний нэгдүгээр сард 6275 эх амаржиж, 6304 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулвал амаржсан эх 393 буюу 5.9 хувь, хүүхэд 417 буюу 6.2 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Мөн нэгдүгээр сард 121 хүүхэд эндэж нялхсын эндэгдэл 2.5 хувиар өсчээ.

 

Ажилгүйдлийн түвшин 8.3 хувь байна

 

Нэгдүгээр сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэд 34.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 мянган хүн буюу 3.3 хувиар буурчээ. Харин өмнөх сарынхаас 1.8 мянган хүн буюу 5.5 хувиар өссөн байна.

 

2015 оны дөрөвдүгээр улирлын ажиллах хүчний судалгааны дүнгээр улсын хэмжээнд ажилгүй иргэд 96.5 мянга болжээ. Үүний 56.4 мянга буюу 58.4 хувь нь эрэгтэй, 40.1 мянга буюу 41.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 8.3 хувьд хүрчээ.

 

Өрхийн орлого зарлага буурчээ

 

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2015 оны дөрөвдүгээр улирлын судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 848.8 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 123.4 мянган төгрөг буюу 12.7 хувиар буурчээ. Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 858.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 130.0 мянган төгрөг буюу 13.2 хувиар буурсан байна. Ингэснээр нэг өрхийн дундаж орлого, зарлага буурчээ.

 

ҮСХ-ны мэргэжилтнүүдын хэлж буйгаар нийт өрхийн орлого зарлагыг 8 интерьвалд хувааж үзэхэд 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 18 хувийг, 1 сая 600 мянгаас дээш орлоготой өрх 10 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд үндсэндээ 3 өрх тутмын нэг нь 500 мянга хүртэлх орлоготой байгаа аж.

 

19.2 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ

 

Нийгмийн халамжийн сангаас нэгдүгээр сард 148.0 мянган хүнд 10.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Үүнд, “Хүний хөгжил” сангаас 18 хүртэлх насны 949.8 мянган хүүхдэд 19.2 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгосон байна.

 

Чанаргүй зээл 0.4 хувиар өсөв

 

Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл нэгдүгээр сарын эцэст 11.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 87.2 тэрбум төгрөг буюу 0.7 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 305.8 тэрбум төгрөг буюу 2.5 хувиар буурчээ. Чанаргүй зээл 872.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 3.1 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 922.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 604.4 тэрбум төгрөг буюу 2.9 дахин өсчээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
2022-12-30
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
2022-12-30
Зочин:
Oodtei yum alga daa ediin zasag uruudaj bna yana daa
2016-02-16