Шатрын улсын аваргууд тодорно
2016-02-16

Бүх ард түмний XIV наадам энэ оны нэгдүгээр сараас эхлээд байгаа. Орон даяар өвлийн хоёр, зуны спортын 16 төрлөөр зохиогдох тус наадмын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Завхан аймагт эхэллээ.

 

Анхан шатны тэмцээнд эрэгтэй 139, эмэгтэй 54 шатарчин өрсөлдөж байсан бол хагас шигшээ тэмцээнд эрэгтэй 84, эмэгтэй 54 шатарчин өрсөлдөж эхний 10 тамирчин уран нүүдлээрээ шалгарч үлджээ. Завхан аймагт зохиогдож буй аварга шалгаруулах тэмцээнд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан эхний 10, өнгөрсөн оны аварга нэг, чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй нэг шатарчин нийт 24 шатарчин эрэгтэй, эмэгтэй төрлөөр  оролцож байна.

 

Тэмцээн энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилж аваргуудаа шалгаруулна.

 

Засгийн газрын 2015 оны 467 дугаар тогтоолоор шийдвэрлэсний дагуу тус наадмыг Зохион байгуулах хороо байгуулагдан Монголын Бүх Ард түмний спортын XIV их наадмыг орон даяар зохион байгуулж байна. Энэ хүрээнд ЭМСЯ-ны Биеийн тамир, спортын хөгжлийн төв/БТСХТ/ нь Монголын Бүх Ард түмний спортын их наадамд бүх нийтийг өргөнөөр оролцуулах зорилт тавьж аймаг дүүрэг байгууллага, клуб, оюутан, залуучуудын холбооны нэрийн өмнөөс оролцох бүрэн бололцоог нээсний дагуу 5300 гаруй тамирчин Бүх ард түмний XIV их наадамд оролцохоор бүртгүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин