Эрх баригчид хэнтэй зөвшилцөх вэ
2016-02-18

Өнөөдөр ээлжит бус чуулган нээлтээ хийнэ. УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг нээхээр хоёронтаа товлоод байгаа нь энэ. Ээлжит бус чуулган энэ сарын 15 буюу шинийн наймны билэгт сайн өдөр нээх байсан хэдий ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшилсон. Сар шинийн өмнөхөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд 76-уулаа танхим дүүргэн жирийтэл эгнэн сууж, ирцийг 100 хувьд хүргэж байсан түшээдээс ээлжит бусыг нээх гэхэд 51 хувьд хүрч чадсангүй чардайв. Төрийн ордонд, албан өрөөндөө конторлож байгаа МАН, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд чуулганы танхимд орж ирэн, картаа хийсэн бол ирц хангалттай бүрдэж, ээлжит бус чуулган нээлтээ хийх байлаа, уг нь.

 

 

УИХ  дахь МАН-ын бүлгийн 26 гишүүнээс 4 нь томилолттой, 22 нь албан өрөөндөө байсан гэх хэдий ч  чуулганы танхимд орж ирээгүй.  Тэд эрх баригч хүчин эрхээ эдэлдэг шигээ үүргээ бас биелүүлэх ёстой хэмээж АН-ын гишүүдийг чуулганы танхимд бүрдэнгүүт хуралд оролцохоо мэдэгдэж байсан юм. Эрх баригчид гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг харан чуулганы танхимын үүдээр эргэлдэх, өрөөндөө дотоод сүлжээгээр ТВ харах зэргээр бүгж байсан сөрөг хүчнийхэн босго давахын наана цаана популизм хийж болдгийг үйлдлээрээ харуулав.   Мөн ҮХЦ-ийн гишүүдийг эгүүлэн татах асуудалд МАН, бие даагч гишүүд эсрэг байр суурьтай байгаа. Тиймээс ч ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэсэн зарчмын байр суурьтай байсан, тэд.

 

Ээлжит бус чуулганыг ердийн ирц буюу 39 гишүүнтэйгээр нээдэг. Эрх баригч хүчин АН парламентад 35  суудалтай. Сөрөг хүчин МАН-ыг, бие даагч гишүүд нийлсэн 29 хүнийг ч царайчлахгүйгээр Засгийн газарт хамтарч буй “Шударга ёс” эвслийн бүлгийн 10, ИЗНН-ын хоёр гишүүнээс ирц бүрдүүлэн чуулганыг нээх бололцоотой.

 

Харамсалтайн АН-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, Засгийн газарт бүрэн эрхийн хугацаанд холбиролгүй хамтран ажиллаж байгаа “Шударга ёс” эвслийнхэн нүүр бууруулж, чуулганы хуралдаанд оролцсонгүй. Шадар сайдаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилох улс төрийн тохироо шийдвэрлэгдээгүйгээс ийнхүү “Шударга ёс”-ынхон эрх баригчдаас зай барьж, ирцээр шантааж хийлээ

 

Засгийн газар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилоход эрх ашгийн зөрчилтэй эсэх талаар мэдээлэл авахаар АТГ-т бичиг хүргүүлсэн юм билээ. АТГ Н.Энхбаярыг эрх ашгийн зөрчилтэй хэмээн үзсэн хариуг мөн л бичгээр хүргүүлснээ цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн. АТГ-ын хариу бичигт юу гэж дурдсаныг ЗГХЭГ-аас тодруулах гэсэн боловч ямар нэг албан бичиг ирээгүй, замдаа явж байгаа байх хэмээн албаны хүмүүс мэлзсэн. АТГ, Төрийн ордон хоёрын хооронд шуудангаар байтугай элчээр дамжуулсан ч хагас цаг хүрэхгүй хугацаанд оччих зайтай оршдог. Төрийн ордны шуудан, бичиг хэрэгт нь хүрсэн бол ажлын өдөртөө багтааж эзэндээ хүрдэг журамтай. Дээрээс нь хуулийн хугацаандаа АТГ хариу бичиг эзэнд нь хүргэж ёстой. Түүнээс бус “замд яваа” албан бичгийг  хуулийн хугацаанд эзэндээ хүрсэн гэж үзэхгүй байлтай.

 

Нэгэнтээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг нь Шадар сайдаар томилох боломжгүйг АТГ-аас мэдэгдсэн.  Тэгвэл “Шударга ёс” эвслийн даргыгаа сайдад зүтгүүлэх дараагийн алхам юу байх бол. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаярын даалгавраас шалтгаална. Бүрэн эрхийн нь дуусгавар болоход ганц улирал хүрэхгүй хугацаа үлдсэн энэ парламентад МАХН-ын дарга Н.Энхбаярын Шадар сайдаар томилогдох гэж улайраад байгаа цаад шалтгаан юу вэ. Ерөнхий сайдаас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл албыг хашсан түүнд Шадар гэх яамгүй сайдын суудалд зүтгэхийн цаана ямар эрх ашиг нуугдаж байна вэ? МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь авлига авсан хэрэгт байцаагдаж, намын санхүүгийн албаны даргыг нь баривчиллаа. Сонгуулийн жилээр санхүү босгоход Шадар сайдын алба нөлөөтэй юу гэх хардлага олны дунд гарч байна лээ. Ямартай ч “Шударга ёс” эвслийг Засгийн газраас гаргах тушаал дээрээс ирэхгүй байх. Намын даргаа Шадар сайдад томилоогүйгээс “Шударга ёс” эвсэл Засгаас гарлаа гэсэн сөрөг мэдээллийг нийгэмд тарихыг хүсэхгүй биз. Нөгөө талаар эрх баригч хүчин  эвслийн сайд нарыг Засгаас хөөхөд цаг хугацаа оройтсон.

 

Өнөөдрийн ээлжит бус чуулган 09.00 цагт нээгдэх товтой. Эрх баригч хүчин АН гишүүнийхээ ирцийг бүрдүүлнэ гэсэн. Харин МАН-ын бүлэг ирц бүрдтэл чуулганы танхимд орж ирэхгүй гэдгээ мэдэгдсэн. Хэрвээ “Шударга ёс” эвслийн бүлэг  чуулганд оролцохгүй бол АН-ын 35 гишүүн дээр  ИЗНН-ын 2 гишүүнийг нэмээд ч ирц хүрэхгүй. Ирцээ бүрдүүлэхээр эрх баригч хүчин парламент дахь улс төрийн намуудтай ямар зөвшилцөл хийх вэ? Тэд  “Шударга ёс” эвсэл дэх МҮАН-ын гишүүдтэй тохироо хийх магадлалтай. Учир нь АН-ын зүгээс ИЗНН, МҮАН-д нэгдэх санал хүргүүлсэн. Энэ саналыг хоёр намын удирдлагууд дэмжин хүлээж авч байгаа. Тиймээс  МАХН-ын дарга Н.Энхбаяртай бус, МАН-тай бүр ч биш харин сайдын суудлаас нь хал хэмээн хөөгөөд байсан М.Энхсайхантай УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд зөвшилцөх зам байж магадгүй. Нэгэнтээ нэг намын угшилтай, одоо ч нэгдэхэд бэлэн гэдгээ үгээр биш үйлдлээрээ илэрхийлэх цаг ирсэн байж болох.

 

Тэгээд ч өнөөдөр л чуулганаа нээж чадахгүй бол улс төрийн хямрал эцэстээ тулж,  З.Энхболд төдийгүй АН-ын рейтэнг эрчээрээ суларна. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одоо болилдоо та бүхэн хууль ард түмэнд үйлчилдэг Н.ЭНХБАЯР-т үйлчилдэггүй юм уу. Тийм л мундаг юм бол Дээд шүүхэд давж заалдаад уучлалаар үлдсэн ялаа 2017 оны 08 сарын 9 хүртлэх ялаа цагаатгах талаар явалдаа битгий төрийг самраад байлдаа бүр дэмжээд байсан чинь бүр дургүй хүрчлээ. Одоо тэгээд ч таны нас болсон Багабанди гуа шиг чимээ аниргүйхэн номоо тэрлээд суулдаа юун албан тушаалд дуртай юм бэ
2016-02-19
Ulziisaikhan:
Darga naraa 2016 onoos ikh khurald 1 rt 45 nasnaas deesh nastai khun 2 rt ger buliin talaar mash togtvortoi 3 rt bolj ugvol ediin zasagch khuulich erdemten khumuusiig songuulid oruulaach mun turiin saidiig 50 nasnaas deesh baival mash sain shuu
2016-02-19
Ard:
MAN-nhan MAXH-guigeer yaj chadgui horoo tsarsaar bna uu
2016-02-18
loohuuz:
Enhbayrt ene hed jijigdenedee muusain chachganuud
2016-02-18
ХИЙ ЛООЗОН:
Төр хямрлаас гаргья Түмнээ ядуурлаас аварья Н Энхбаяр
2016-02-18
irgen:
ingej baih yamar hereg bainaa,1 hen hunii shantaajind ulsaaraa orchhood suuj baih ch gej dee, ardiin namiinhan er hun shig l bai l doo,huuhed bish dee
2016-02-18
Зочин:
хавар болж баина энэ дөрөвииг эмнэлэгт хэвтүүлээч ээ
2016-02-18
Зочин:
МАХН МАН хоёр нэгдэх хэрэгтэй АН-тай хамтарч болохгүй. АН бузар ялзарсан нам.
2016-02-18
zochin:
heree medej yavjii
2016-02-18
Aagi:
Avilgatai temtseh gazraar ajilaa zaalgadag erenhii said baij taarahgui .ogstruul ajilaa medehgui yls oroniig dambuuruulj guitslee.
2016-02-18
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-02-18
Зочин:
atg hudalaa shvvdegee boloidoo
2016-02-18
зочин:
Тэнгис кинотеатрын чанх хойно байрлалтай, засвар хийсэн 1 өрөө байр хөлслүүлнэ. Гал зуух тусдаа 8858-3333
2016-02-18