Чанга дэглэмтэй шоронд зочилжээ
2016-02-18

Католик шашны тэргүүн Францис Мексик улсад хийж буй шашны айлчлалынхаа үеэр чанга дэглэмтэй “Киудад Суарез” шоронд зочилсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Түүний ийнхүү шоронд айлчилж буй нь тус шоронгийн хүмүүжигчдээс болсон гэнэ. Учир Францисын айлчлал эхлээс өмнө хоригдлууд “Та манай шоронд зочилж, биднийг айдаслаач” хэмээсэн захиаг Ватикан руу илгээсэн аж. Уг саналыг хамбатан хүлээн авч, ийнхүү тус шоронд очжээ.

 

Хамбатны айлчлалтай холбогдуулан “Киудад Суарез” шоронд тусгайгийнхан байршиж, аюулгүй байдлыг хангасан байна. Мөн шоронгийн гадна олон мянган хүн цугларч, өнгөрсөн 2014 онд сураггүй алга болсон 43 оюутны асуудлаар эрх баригчидтай уулзахыг уриалсан байна.

 

“Киудад Суарез” шоронд 4200 хоригдол хоригддог аж. Хоригдлуудын ихэнх нь хар тамхины хэргээр ял эдэлж байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин