Селин Дион тоглолтоо хийнэ
2016-02-18

Дуучин Селин Дионы нөхөр Рене Анжелил өнгөрсөн сарын эхээр таалал төгссөн билээ. Селин нөхрөө оршуулсаны дараа Лас Вегас дахь тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Тэгвэл дуучин энэ сарын 22-ноос эхлэн Лас Вегас дахь “The My Heart Will Go On” тоглолтоо үргэлжлүүлэн хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

“Уй гашуугаа дуу хоолойгоороо тайтгаруулахаар шийдлээ. Хонгор минь чамайгаа ямар их үгүйлж буйгаа дуу хоолойгоороо мэдрүүлмээр байна. Чинийхээ төлөө би дуулсаар байх болно. Чам дээрээ очих өдөр хүртлээ дуулсаар байх болно. Хүүхдүүдийнхээ төлөө дуулсаар байх болно” гэж дуучин бүсгүй твиттертээ жиргэжээ.

 

Дуучин мөн инстаграмдаа нөхөртэйгээ авахуулсан зургуудаа нийтэлж “Тэр минь ямар хөөрхөн гээч” гэж бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Unshigch:
Mundag rmegtei...
2016-02-19