Сар шинийн баяртай холбогдуулан томоохон захууд хуваарийн дагуу амарсан. Энэ сарын 13-наас “Хархорин”, “Барс” зах, техникийн “Да хүрээ”, “Өгөөмөр” зах 15-нд, “Хүчит шонхор” зах, 17-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн юм. Харин олон улсын “Нарантуул” худалдааны төв 10 хоног амарсан бөгөөд маргаашнаас буюу энэ сарын 19-нд энгийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
Нийслэлийн хэмжээнд 38 зах цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |