Ээлжит бус чуулганыг нээнэ
2016-02-19

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр нээнэ.  Хоёронтаа товлогдсон  ээлжит бус чуулганы нээлт  гишүүдийн ирц хүрээгүйгээс цуцлагдсан юм.  Өчигдрийн байдлаар УИХ дахь АН, ИЗНН, “Шударга ёс” эвсэл дэх МҮАН-ын гишүүд хуралдааны танхимд ирсэн байлаа. Харин МАН, МАХН болон бие даагч гишүүд чуулганы танхимд орж ирээгүй юм.  Хэрвээ өнөөдөр гишүүдийн ирц бүрдэж, ээлжит бус чуулган нээгдвэл  Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар хуралдаан үргэлжилнэ.   Ирц бүрдэхгүй бол чуулган хуралдааны бус семинарын горимд шилжинэ гэдгийг УИХ-ын дарга мэдэгдсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин