Хоёр өрөө байр шатжээ
2016-02-19

Баянгол дүүргийн 16-р хороо "Гандангийн 60 айл" гэж нэрлэгддэг 2-60 айлын орон сууцны хоёрдугаар байранд өчигдөр гал гарчээ.  Галын дуудлагын дагуу Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 10 дугаар ангийн аврагчид 13.30 цагт ирсэн байна. Улмаар гал түймрийн  улмаас барилгын өрөөнүүд, орц утаажилт ихтэй иргэд угаартаж амь насаа алдах эрсдэлтэй байсан тул 1-14 насны 15 хүүхэд, 37 том хүнийг аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж  аюулгүй газарт гарган амь насыг нь аварчээ. Одоогоор гал гарсан шалтгааныг  тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд тус орон сууцны хорооллын хоёрдугаар байранд оршин суугчийн хоёр өрөө байр бүхэлдээ галд өртжээ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин