О.Бурмаа Азийн тивийн аварга боллоо
2016-02-19

 

Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХIХ дэх, эмэгтэй чөлөөт бөхийн ХIХ дэх аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын Бангкок хотод эхэлсэн билээ.

 

Энэ тэмцээнд Бахрейн, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Вьетнам, Иордан, Ирак, Иран, Йемен, Казахстан, Катар, Киргиз, Монгол, Палестин, Сингапур, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон зэрэг 23 орны гурван зуу гаруй бөх хүч сорьж байна.

 

 

Эхний өдөр эмэгтэй 63, 75 кг-ын жингийн барилдаан боллоо.

 

75 кг-ын жинд 8 бөх барилдсанаас Гавьяат тамирчин О.Бурмаа нэгдүгээр тойрогт узбекийн бөх Лалхин Оринбаеваг 6:0 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд казахстаны бөх Гульмара Еркебаеваг цэвэр ялж алтан медалийн төлөө барилдаанд японы бөх Рино Абег 2:0 онооны харьцаагаар ялж ази тивийн аварга болж тивийн аварга шалгаруулах тэмцээнээс элсний аварга шалгаруулах тэмцээнийг оролцуулаад 8 дахь медалиа авчээ.

 

Гавьяат тамирчин О.Бурмаа нь ийнхүү Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн манай 28 дахь бөх, манай бөхчүүдийн авсан 30 дахь алтан медаль, эмэгтэй бөхчүүдийн авсан 5 дахь алтан медалийн эзэн, алтан медаль хүртсэн 4 дэх эмэгтэй бөх боллоо. 

 

63 кг-ын жинд 10 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Б.Нямгэрэл нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт энэтхэгийн бөх Анита Анитад 0:10 онооны харьцаагаар дийлджээ.

 

Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 55, 60, 69 кг-ийн жингүүдийн барилдаан болно.

 

Эмэгтэй

63 кг   1. Рисако Кавай /Япон, дэлхийн залуучуудын аварга, азийн аварга/

2. Сим Рим /БНАСАУ/

3. Ри Хью /БНХАУ/

3. Анита Анита /Энэтхэг/

10. Бүрнээбаатарын Нямгэрэл /”Алдар” спорт хороо/

75 кг               1. Очирбатын Бурмаа /“Хүч” спорт хороо, Баянзүрх

                        дүүргийн цагдаагийн II хэлтсийн офицер, үндэсний

                        шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл,

                        азийн аварга шалгаруулах тэмцээний 3 мөнгө, хүрэл

                        медальт/

2. Рино Абе /Япон/

3. Гульмара Еркебаева /Казахстан/

3. Гиандегенчаген /БНХАУ/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Uzbekiin buhiig 60 yalj yavaad ulmaar tsever darsan sh dee
2016-02-19
Зочин:
Хэдэн тамирчин маань биднийг баясгах юм даа.
2016-02-19