Хуурамч эмчийг баривчилжээ
2016-02-19

АНУ-ын Флорида мужийн Уэст Палм Бич хотын цагдаагийнхан хуурамч этгээдийг баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Баригдсан этгээдийг Малаки Лав Робинсон гэдэг, 18 настай. Тэрбээр тус мужийн Эрүүл мэндийн газрын зөвшөөрөлгүйгээр өнгөрсөн сарын 16-нд хувийн эмнэлгээ нээсэн аж. Залуу эмнэлгийн анхан шатны мэдлэггүйн зэрэгцээ анагаахын ямар ч сургуульд суралцаагүй болохыг нь тогтоожээ.

 

Робинсон баригдах үедээ “Тиймээ, би эмч биш. Гэхдээ би эмч болохыг хүссэн учир эмнэлгээ нээсэн. Би олон хүнд тусалсан” гэсэн байна.

 

“New Birth New Life Medical Center” эмнэлэг эмэгтэйчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөхөөс гадна түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг байсан гэнэ. Сар гаруйн хугацаанд тус эмнэлэг 100 гаруй хүнд үйлчилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Hehe:
Honzhoortoi zaluu bna uu
2016-02-19