Пхеньяны эсрэг шинэ хориг тавьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хойд Солонгосын эсрэг шинэ хориг тавих хуулинд гарын үсэг зурсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Хоригийн дагуу Хойд Солонгост жижиг цөмийн цэнэг, түүний зөөгч алсын тусгалын пуужин үйлдвэрлэхэд ашиглагдах санхүүгийн тусламж, зээл олгохыг хоригложээ.
Пхеньян өнгөрсөн сард цөмийн туршилт хийсэн бол энэ сарын эхээр тив алгасан пуужин хөөргөсөн юм. Олон улсын шаардлагыг үл тоосон Пхеньяны эсрэг Вашингтон хориг тавихаа өнгөрөгч амралтын өдөр мэдэгдсэн билээ. Вашингтоноос гадна НҮБ-ын Аюулгүй зөвлөл тус улсын эсрэг хориг тавихаар төлөвлөж буй юм.
Вашингтон дээрх хоригоос гадна “Sony picture” компанийг хакердсан асуудалтай холбоотойгоор Пхеньяны эсрэг хориг тавихаар төлөвлөж байна. Тус компани Ким Чен Уны тухай өгүүлэх Ярилцлага гэх киног гаргасан билээ. Уг кино нээлтээ хийсний дараа компани хакеруудын дайралтад өртөж, санхүүгийн тайлан зэрэг нууцын зэрэглэлтэй материалыг нь задруулсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ