Кайли, Жошиа нар сүй тавьжээ
2016-02-19

Дуучин Кайли Миноуг өчигдөр Лондон хотноо зохион байгуулагдсан “NME” шагнал гардуулах ёслолд оролцох үеэрээ өөрийгөө сүй тавьсан гэдгээ мэдэгдсэн билээ.  Тэрбээр сүй тавьсан гэдгээ мэдэгдсэн ч сүйт залуугаа нууцалсан юм. Дуучин өнгөрсөн онд олон залуутай нэр холбогдсон бөгөөд сэтгүүлчид Кайлигийн сүйт залууг хэн болохыг тогтоосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. 

 

 

Кайли өнгөрсөн оны тавдугаар сараас болзсон жүжигчин Жошиа Сассетэй сүй тавьсан байна. Энэхүү мэдээллийг Кайлигийн хэвлэлийн агент баталжээ.

 

Жошиа өнгөрсөн зул сарын баяраар Кайлид гэрлэх санал тавьсан гэнэ. Мөн уг мэдээллийн дараа Кайли сүйт залуутайгаа авахуулсан селфи зургаа твиттертээ нийтэлсэн байна.

 

Хос 20 насны зөрүүтэй билээ. Жошиа анх удаагаа сүй тавьж буй бол Кайли өмнө нь гурван удаа гэрлэж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин