Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг ирэх долоо хоногт олгоно
2016-02-19

УИХ-аас хүүхдийн мөнгийг ямар нэг шалгуургүйгээр бүх хүүхдэд өгөхөөр шийдвэрлэсэн ба хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг өнөөдрөөс өгч эхэллээ. Харин хүүхдийн мөнгийг олгохдоо Өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн тохиолдолд олгоно гэж заасан.



Тиймээс заавал тус мэдээллийн санд бүртгүүлсэн байх ёстой гэдгийг албаны хүмүүс онцолсон. Өнгөрөгч нэгдүгээр сарын мөнгийг цагаан сарын өмнө олгосон ба өрхийн мэдээллийн санд бүртгүүлээгүйн улмаас 40 мянган хүүхэд хүүхдийн мянган төгрөгөө авч чадаагүй байна.

Shuud.mn
Сонин хачин