Б.Мөнхбат “Шилдэг хаалгач”-аар шалгарчээ
2016-02-19

ОХУ-ын Ульяновск хотноо болсон Бөмбөгтэй хоккейн  ДАШТ-нд манай улсын шигшээ баг амжилттай оролцож дөрөвдүгээр байрт орсон билээ. Ингэснээр Монголын хоккейн шигшээ баг дэлхийн рейтингэд 12 дугаарт бичигдэж байгаа юм. Шигшээ багийн тамирчид эх орондоо ирсэн бөгөөд өнөөдөр хэвлэлийн хурал хийв.

Шигшээ багийн дасгалжуулагч А.Нэргүй “Хүрэл медалийн төлөө Украйны багтай тоглон эхний үед хожиж байсан ч нэмэлт цагт 6:5-аар хожигдон IV байрт орлоо. Хэдий манай шигшээ баг хожигдсон ч шигшээ багийн арга барил, тамирчидын хувийн ур чадвар дээд ангилалд тоглож чадахаар болсныг гэрчилсэн. Тэмцээнд оролцож байгаа бусад орны тамирчид цалин авдаг, хоккейгоос өөр ажил хийдэггүй, мэргэжлийн тамирчид байдаг. Гэтэл манай багийнхан бүгд өөр өөр ажилтай ч энэ зэргийн амжилт үзүүлсэнд бусад орны дасгалжуулагч, спортын мэргэжилтнүүд гайхаж байсан. Улсаас дасгал хийх материаллаг бааз, мөсөн ордон бариад өгвөл бидний амжилт хязгааргүй.  Ер нь өвлийн спортыг дэмжиж, хөгжүүлмээр байна” хэмээв.

ДАШТ-ээс манай шигшээ багийн хаалгач Б.Мөнхбат "Шилдэг хаалгач"-аар шалгарсан бөгөөд  ОХУ-аас хоккейн багт тоглох санал ирсэн аж. Тэрбээр 10 жилийн өмнө буюу 2006 онд анхны бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс энэхүү шагналыг авч байжээ.

Манай баг тамирчид ирэх гуравдугаар сарын 12-нд эхлэх Азийн аврага шалгаруулах "Challenge cup", долоодугаар сард БНАСАУ-д болох нөхөрсөг тоглолт, наймдугаар сард Азийн бүсийн аврага шалгаруулах тэмцээн болон 2017 оны Саппорогийн Өвлийн наадамд оролцох эрхээ авчээ.

Энэ жилийн ээлжит Азийн цомын аварга шалгаруулах "Challenge cup" тэмцээн гуравдугаар сарын 12-18-ны өдөр Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохиогдоно.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-21

za:
Demjeed l ugmuur baigaam daa ...
2016-02-19