МАН АН-тай тохирсон уу
УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойшхи хуралдаанаар ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэн баталсан. Энэ асуудлыг хэлэлцэхэд МАН-ын гишүүд суугаагүй. ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг МАН эсэргүүцэж, хоёр удаа завсарлага аваад байсан билээ. Өнөөдрийн хуралдаанд МАН-ын бүлгийнхэн суусан бол Ж.Амарсанааг авч үлдэх боломж байсан юм. Гэвч тэд хуралдаанд суухгүйгээ мэдэгдсэнээр Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг эс үйлдэхүйгээрээ дэмжлээ. Үүнд МАН далдуур АН-тай тохироо хийж Цэцийн даргыг золигт гаргачихлаа гэж ажиглагчид үзэж байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ