Татварын багц хуулийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна
2016-02-19

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Ургамал, малын эрүү ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслийг зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах төслийг хэлэлцлээ. Энэ төсөл нь мал, ургамлын эрүүл ахуйн хяналт шалгалтын тогтолцоог Дэлхийн худалдааны байгууллагын шаардлагын түвшинд хүргэх, улмаар мал, ургамлын гаралтай хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа аж. Уг төсөл нь лаборатори, хяналт, шалгалт, хорио цээрийн байгууламжийг шинэчлэх, хяналт, шалгалтын удирдлагын системийг боловсронгуй болгох, олон улсын түвшинд хүргэх гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй юм. Уг төслийг Азийн хөгжлийн банкны 15 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогуулан гишүүдээс асуулт, санал гарсангүй. Тиймээс  зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхи нь уг зээлийн хэлэлцээрийг хэлэлцэхийг дэмжин батлав.

 

Дараагаар нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин