Тэшүүрийн холбооны газар ашиглах эрхийг цуцалжээ
2016-02-22

 

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болсонд тооцох тухай” А/115 дугаар захирамж гаргалаа. Уг захирамжаар  Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт Хандгайтын аманд газар ашиглагч Монголын тэшүүрийн холбоо нь Газрын тухай хууль зөрчин газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тул нийслэлийн Засаг даргын 2000 оны 309 дүгээр захирамжийн Монголын тэшүүрийн холбоонд холбогдох хэсгийг дуусгавар болсонд тооцлоо.  Газар ашиглах эрх нь хүчингүй болсон Монголын тэшүүрийн холбооны газар ашиглах эрх дуусгавар болсонд тооцож, газар чөлөөлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.          

Shuud.mn
Сонин хачин
Спортыг ингэж боож байна:
Спортыг ингэж боож болохгүй. Газрын татвараас чөлөөлсөн ч болно шүү дээ. Ард түмэн хохирч, чөлөөтэй, үнэгүйгээр алхах гишгэх газар ч үгүй болж байна. Агаарт чөлөөтэй төлбөргүй гарч байх, хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх газар үгүй болоод байна шүү дээ.
2016-02-22
Зочин:
Наад дээр чинь хаузаа баринаа төрийн ядарсан албан хаагчид
2016-02-22
хорхойнууд:
газрын төлбөрөөс чөлөөлөх л хэрэгтэй штээ. ёстой лалар юм аа
2016-02-22
Зочин:
хүүхэд залуусын гэсэн юм руу дайрах юм даа хүүхдийн урлан бүтээх төв руу дайрдагтай л адил
2016-02-22
Иргэн:
Спортыг ингэж боож болохгүй. Газрын татвараас чөлөөлсөн ч болно шүү дээ. Ард түмэн хохирч, чөлөөтэй, үнэгүйгээр алхах гишгэх газар ч үгүй болж байна. Агаарт чөлөөтэй төлбөргүй гарч байх, хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх газар үгүй болоод байна шүү дээ.
2016-02-22