Энхийг сахиулагчид Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа
2016-02-22

Гэрэл зургийг MPA.MN

Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэж, төр засаг, эх орон, ард түмэн, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэн ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын II ээлжийн цэргийн багийн энхийг сахиулагчид өнөөдөр Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

 

Энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын албаны хүмүүс оролцов.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн хүндэт медаль"-аар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хошууч Б.Ганбаатар, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн хошууч Х.Батсайхан, "Энхийн төлөө" медалиар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын ахмад Б.Ганжигүүр, ТЕГ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч Б.Билгүүн нарын зургаан алба хаагч,  "Батлан хамгаалах яамны Жуух бичиг"-ээр цэргийн багийн захирагч, дэд хурандаа Д.Сүхбат, "Афганистанд-Энхийн төлөө" медалиар 100 гаруй алба хаагч энгэрээ мялаалаа. Төрийн одон медаль гардсан алба хаагчдад хандаж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон үг хэлсэн юм.

 

Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин”-ний ажиллагаа болон АНУ-ын тэргүүлсэн эвслийн хүчний “Тогтвортой эрх чөлөө” ажилагаа нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болж, НАТО-ийн хүчний тэргүүлсэн  “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн юм.

 

Ажиллагааны зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сургах, дадлагажуулах, дэмжлэг үзүүлэх. Энэхүү ажиллагаанд НАТО-ийн гишүүн болон түнш орнуудын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран Афганистан Улсын нийслэл Кабул хотод байрлах “Шинэ Кабул” баазын харуул хамгаалалтын үүргийг дэд хурандаа Д.Сүхбат захирагчтай 100 гаруй цэргийн цэргийн алба хаагчид 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл зургаан сарын хугацаатай үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн юм.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zuv zuv.bayar hurgeye
2016-02-22