ХСИС-ийн сонсогч хүний амь аварчээ
2016-02-22

Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулийн 422 дугаар дамжааны сонсогч Б.Пүрэв-Очир хүний амь аварчээ. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандангийн 60 айлын нэгдүгээр давхарт энэ сарын 18-ны өдөр гал гарсан байна.

 

Тус орцонд нийт 20 айл оршин суудаг бөгөөд гал гарсан айлд 60 орчим насны эмэгтэй гэртээ ганцаараа байжээ. Энэ үеэр  сонсогч Б.Пүрэв-Очир гал гарсан айлын хаалгыг эвдэн орж хүний амь насыг авран хамгаалсан байна. Мөн дээд давхрын айлуудад мэдэгдэн гал түймрийн аюулд өртөн угаартах аюултай байсан олон хүний амь нас эд хөрөнгийг хамгаалжээ. Түүнд тус байрны оршин суугчид талархал илэрхийлсэн байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин