Мексикийн мисс Андреа Саенз Монголд ирнэ
2016-02-22

 

Дэлхийн миссийн тэмцээнээс чансаагаараа тавдугаарт бичигддэг "Face of beauty international 2016” тэмцээн энэ онд манай улсад зохиогдох болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус тэмцээнд 60 орны мисс ирж оролцох бөгөөд одоогоор хоёр улсын миссийн нэр тодорчээ. Тухайлбал Мексикийн мисс тэмцээний тэргүүн байрын шагналыг хүртсэн Андреа Саенз Монгол улсад хүрэлцэн ирж, "Face of beauty international 2016" тэмцээний титмийн төлөө өрсөлдөхөөр болжээ. Мөн  Унгарын мисс Ники Рудольф тодорчээ. Тэднээс гадна 57 орны миссийн нэр тун удахгүй олон нийтэд хүрэх юм байна.

 

Харин тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох миссийг телевизийн шоу нэвтрүүлэг зохион байгуулж, ард түмний дунд нээлттэй санал асуулга явуулж тодруулах аж. Санал асуулгаас шалгарсан охин тэмцээнд оролцох эрхтэй болно.

 

Тэмцээний төгсгөлийн ёслолын ажиллагааг Мексик улсын төв телевиз 10 гаруй улсад Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос шууд дамжуулах аж. Иймд тэмцээний зохион байгуулагчдын зүгээс “Тэмцээнд оролцох миссийг дагаж 200-300 гаруй жуулчин Монголд ирэхээр тооцоолж байна. Тиймээс энэ бол Монгол Улсыг дэлхийд сурталчлах томоохон ажил” гэдгийг хэлж буй юм.

 

Тав дахь жилдээ зохиогдож титмийн эзнээ тодруулах тус тэмцээн ирэх есдүгээр сард Монголд зохиогдоно.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
za muu hulgaichuudaa aytaihan l bgarai:
UUUU BUUR AIN EH ORNOO ZARJ BAYJAAD HUUHDUUD NI HAR TAMHI HUNII NAIMAA HIINE UURSDUU MUNGUU URJ YADHAARA GADAAD DALAID ARAL USAN ONGOTS HUDALDAJ AVJ SAGSUURNA HAMAG SAIHAN EMS OHIDIIG BUGS RU NI BUZAR MUNGUU CHIHEJ ZAVAARUULNA. ODOO BUUR HANAJ TSADHAA BAIGAAD MEKSIK HUUHEN AVCH IRJ S.H.AAHUU TA NAR ARD NIITEEREE ZOVJ BHAD ZAILAARAI MUU HUURNUUD
2016-02-22
za muu hulgaichuudaa aytaihan l bgarai:
UUUU BUUR AIN EH ORNOO ZARJ BAYJAAD HUUHDUUD NI HAR TAMHI HUNII NAIMAA HIINE UURSDUU MUNGUU URJ YADHAARA GADAAD DALAID ARAL USAN ONGOTS HUDALDAJ AVJ SAGSUURNA HAMAG SAIHAN EMS OHIDIIG BUGS RU NI BUZAR MUNGUU CHIHEJ ZAVAARUULNA. ODOO BUUR HANAJ TSADHAA BAIGAAD MEKSIK HUUHEN AVCH IRJ S.H.AAHUU TA NAR ARD NIITEEREE ZOVJ BHAD ZAILAARAI MUU HUURNUUD
2016-02-22
zolo:
nuguu haltar tsaraitiin huuhniig irhed yala,odoo arai humuusiin nud neegdee blgui de,hamag bdga barij tenegt vee
2016-02-22
Aaa:
1000 bayar
2016-02-22