Монгол-Хятадын молекул биологийн лабораторийн нээлт боллоо
2016-02-22

Гэрэл зургийг MPA.MN

Монгол-Хятадын молекул биологийн лабораторийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцов. Тэрбээр “Шинжлэх ухааны гадаад харилцааг өргөжүүлэхээр зэхэж байгаа энэ үед хоёр орны эрдэмтдийн оюуны хамтын ажиллагаанд томоохон дэвшил гарлаа” гэж онцолсон.

 

Шинжлэх ухааны парк байгуулах ажлын эхлэл болгож БНХАУ-ын судлаачид Монголд судалгаа шинжилгээ хийсэн байна. Ингээд Монгол Улс органик бүтээгдэхүүн буюу бэлчээрийн хөдөө аж ахуйн судалгаа шинжилгээний ажлаар дэлхийн зах зээлд гарч ирэх боломжтой хэмээн үзжээ. Үүний тулд эрдэмтэд судалгаа шинжилгээ, санаагаа үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай болно. Тэгвэл өнөөдөр нээгдсэн молекул биологийн лабораторид эрдэмтдийн шинэ технологи, санаа оноог үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийг нээж өгчээ.

 

Уг лабораторид эхний ээлжид хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа сүү, цагаан идээний төрөл бүрийн найрлагын нарийвчилсан судалгаа, хүнсний бүтээгдэхүүний витамин, эрдэс бодисын хэмжээг тодорхойлох, монгол малын сүүний шинж чанар тодорхойлох, мал амьтдын генетикийн судалгаа зэрэг хөдөө аж ахуй, ургамлын гаралтай судалгаа шинжилгээг хийхээр болжээ.

 

Түүнчлэн энэхүү лаборатори нь шинжлэх ухааны салбарын ямар ч эрдэмтэн, судлаач, их, дээд сургуулийн оюутнуудад нээлттэй ажиллах юм байна. Нэгдсэн лабораторид геномын судалгаа, уургийн судалгаа, пробиотикийн судалгаа, Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний тэжээллэгийн найрлагын хэмжээг тодорхойлох гэсэн бие даасан судалгааг хийх боломжтой аж.

 

Монгол-Хятадын молекул биологийн лабораторийг БНХАУ-ын Засгийн газрын нэг сая ам.долларын тусламж, мөн Монгол Улсын Засгийн газрын 350 мянган ам.долларын дэмжлэгээр байгуулсан аж.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ampet hiideg avgai molecular biologich bolchihoj baigaa yum uu, haha...
2016-02-23
Bayar hurgie:
Ovoo doo,iim dundiin yumtai boloh heregtei,tuunees bish baiguullaga bolgon, hun bolgon uuriin gesen bagaj, tuhuurumjtei bolj tuunee uuruu ch ashiglaj chadahgui hav dardag baidlaas garah heregtei. Gantumur said, Davaasamvuu darga, Dondog zahiral nart bayar hurgie. Boldogson bol bieiig ni daalgaad idevhi sanaachlagatai ajillaj orlogo oldog baih heregtei. Togtmol oron toonii tsuun teknikch ajilluulj suuri tsaling ulsiin tusuv boloh Shinjleh uhaan technologiin sangaas uguud iluu orlogo olvol tuuneesee nemj uramshuulal avdag bolgovol iluu ur duntei ajillana
2016-02-23