“Хурд” хамтлаг хоёр тоглолт хийнэ
2016-02-23

“Хурд” хамтлаг өнгөрсөн оны гуравдугаар сарын 8 нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолтыг зохион байгуулсан. Тэгвэл уг тоглолтыг уламжлал болгож буй бөгөөд ирэх гуравдугаар сарын 8-нд 2 дахь удаагаа дахин тоглохоор болжээ. “Инээмсэглэ бүсгүйчүүд” тоглолт өнгөрсөн жил “Ub palace”-д болсон. Харин энэ удаад “АСА цирк”-т 15.00 цагт тоглогдох нь ээ.

 

Тус тоглолтын дараа буюу 20.00 цагт “Ханьдаа дуулъя” тоглолтыг “Castle” клубт тоглохоор тов зарлалаа. Тус тоглолт  600 үзэгчид зориулан вип хэлбэрээр зохион байгуулагдах аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин