Ассад: Хэт даврагчдыг устгах төлөвлөгөө бий
2016-02-23

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад өчигдөр “AFP” агентлагт ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ярилцлагын үеэр Ассад Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг устгах төлөвлөгөө баталсан гэдгээ мэдэгджээ.

 

Ассад “Дамаск, Хомс хотноо цуврал халдлага үйлдэж 140 хүний аминд хүрсэн террористууд заавал шийтгэлээ авах болно. Сири олон улсын дэмжлэгтэйгээр тус бүлэглэлийг устгаж, эх орноо харийн дайснаас чөлөөлөх болно. Тун удахгүй Сирийн Засгийн газрын баталсан устгах төлөвлөгөө Сирийн хөрсөн дээр хэрэгжих болно” гэж хэлжээ.

 

Сирид цэргийн ажиллагаа явуулж буй Орос болон олон улсын эвслийн явган цэрэг эх оронд нь нэвтрэхийг хатуу хориглосон талаараа Ассад ярилцлагынхаа үеэр дурьдсан байна. Өнгөрөгч долоо хоногт Саудын Араб болон Турк, Сирид явган цэргээ илгээх хүсэлтэй буйгаа Пентагонд мэдэгдсэн юм. Уг ярилцлага хагас цаг үргэлжилсэн бөгөөд Ассад онлайны тусламжтай барууны хэвлэлд яриа өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин