Д.Хаянхярваа Ерөнхий сайдад асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт асуулга тавьжээ. Тэрбээр УИХ-ын 2014 оны 34, 2015 оны 41 дүгээр тогтоолуудын хэрэгжилт болон Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Ерөнхий сайдаас тодруулахыг хүссэн байна.
Д.Хаянхярваа асуулгадаа эдийн засгийн уналт үргэлжилж, гадаад, дотоодын өр зээл нэмэгдэж, иргэд, аж ахуйн нэгжийн орлого буурч, ард түмний амьдрал уруудан доройтож байна. Үүнийг Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас нотолж, 2016 онд эдийн засгийн өсөлтийг нэг хүрэхгүй хувьтай гарах таамлалыг хийсэн гэдгийг дурджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ