ХҮН. Хүний үг сонсоорой
2016-02-23

ХҮН улс төрийн хөрсөн дээр хэрхэн бий болсон бэ. ХҮН үзэл баримтлал гэдэг нь яг юу юм бэ. Улс төрийн хүрээнд энэ асуултыг босгож ирэх болжээ. Олон нийт асуухаас өмнө энэ асуултыг тодорхой зорилгоор зрителээс тавиулж хөшигний цаанаас бэлэн хариултыг шивнэх болсон нь анзаарагдаад байгаа. 

 

 

Байгуулчихсан байсан намыг өөд нь татаж аваад С.Ганбаатар өмчлөх гээд байна гэх юм. Ер нь бол Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөө нам юм байна гэж шууд бусаар чиглүүлэх нийтлэлүүд цувран гарч байна. Энэ нь С.Ганбаатарын яаруу мэдэгдлээс улбаатай ч байх.

 

ХҮН улс төрийн хөрсөн дээр хаврын ногоо шиг өөрөө бий болсон гэж ойлгогдох тайлбарыг нэгэн гишүүн нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

 

Гадаадад сургууль төгсөгчдийн “Цахим өртөө холбоо”-ны хэсэг гишүүн “Реформ”, “Майнд” клубийнхэнтэй хамтран нийгэм, эдийн засгийн цаг үеийн асуудал, тогтвортой хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, олны танил эрдэмтэд, профессороор лекц уншуулдаг байж. Эндээс хэд хэдэн форум хэлэлцүүлэг зохион байгуулж ХҮН гэдэг дээд үзэл баримтлалаа олж авсан ба энэхүү ХҮН-ээ дээдэлж хөгжих үзэл баримтлалаа цогцоор нь олон түмэнд хүртээлтэй болгоход улс төрд орох шаардлага бий болсон. Ингээд иргэний эрхийнхээ дагуу улс төрийн нам байгуулсан гэсэн байна.

 

Нам үүссэн тухайд энэ түүх үнэн бол эрүүл саруул замнал бөгөөд итгэл үнэмшилтэй сонсогдоно. Онолын талаасаа ч  хөгжлийн үзэл баримтлал юм уу, нийгмийн тодорхой асуудлыг шийдвэрлэх арга зам дээр үзэл бодлоороо нэгдсэн хэсэг хүн санал нэгдэнэ. Энд дэвшүүлсэн үзэл санаагаа хөтөлбөр болгож, хөтөлбөрөө үйл хэрэг болгон хэрэгжүүлэх зорилго тавьдаг. Зорилгодоо хүрэхийн тулд зохион байгуулалтад орж дотоод дүрэм журмаа баталж улс төрийн нам болж төрийн эрх барилцахын төлөө өрсөлдөж эхэлдэг. Энэ суурь зарчмаар улс төрийн нам төрийн нэг инстууц, салшгүй хэсэг болж ардчилал амилах ёстой гэдэг. Дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх эрхийг нь ард түмэн сонгуулиар өгдөг.

 

Өнгөрсөн 25 жилийн тэртээ анхны олон намын босгонд гарч ирсэн улс төрийн хүчнүүд энэ зарчим дээр бий болсон ч одоо танигдаж ялгарахаа байсан. Хойших намууд бол хатуу хэлэхэд хэдэн том нам нь хэн нэгнээ харвах эвшээсэн нум болж байгуулагдаж байсан. Юун үзэл бодлоороо нэгдэх, хөгжлийн хөтөлбөр боловсруулах.

 

Шинэ нам гэдэг манай нийгэмд доошоо дарагдаад байгаа нь байгуулсан баг нь туйлбаргүйд ч байгаа. Лидерийн хомсдол ч байгаа. Мөн шинэ намыг шууд байхгүй болгодог нарийн арга барилтай болсон томуудын хорон явуулгад ч байгаа.

 

Энэ арга олон. Нийгэмд лидерийг нь гутаах замаар дэмжигчдийнх нь итгэл үнэмшилийг нь мохоож болж байна. Энэ бол их мөнгөөр далайцтай хийгддэг. Нэгдлээ, нийллээ гэдэг цэвэрхэн халхавчаар худалдаад авчихаж болж байна. Албан тушаал амлаад удирдах зөвлөлийг нь тараачихаж болж байна. Хэрэг төвөгт татаж чадаж байна. Төрийн эрх хэний гарт байна. Тэндээс тоглоомын дүрмийг гаргаж чадаж байна

ХҮН одоо л хүний үг сонсч өөр хоорондоо эвээ сахиж тэсэхгүй бол яг энэ тактиктын дагуу захын нэг явуулгад нь унахад ойрхон харагдана. Нөгөө талынхан хороо аяганд чинь аль хэдийн хийчихсэн байна. ХҮН-ыг хөгийн харагдуулах захын нэг нийтлэл ишлэл, жиргээ пост хоёр томын өмчлөл болсон аль ч хэвлэл сайтад нэмэлт эвлүүлэггүй, нэг форматаар гарч байгаа нь ийм дүгнэлтэд хөтөлж байна. Хортой аягаа түлхсэн. Уух биш амсахад л ирэх сонгуулийн өдөр үзэхгүй нүүр тань цоохортож ХҮН үзэл санаа чинь хөгийн хуйвалдаан байсан болоод дуусахыг сануулья. Өрөм дотроосоо өтвөл... гэж өвгөд зүгээр нэг хоол хүнс муудах тухай хэлээгүй. Өт бий болсон бол өрөм ч байсан гаргаж шидэх хэрэгтэй.

 

Үүнийг бичих нь том намууд шинэ намаа намнаж ирсэн зүй бус үзэгдлийн үр дагавар нь нийгэмд болоод улс төрийн амьдралд тун хортой тусч байгаад юм. Жижиг намууд гэсэн ойлголт жирийн иргэний хувьд мөнгөгүй ядуу гэсэнтэй адил ойлгогдох болжээ. Нөгөө талаар 25 жилд популист сонголтыг иргэддээ зуршил болгож чадсаны хаялга нь гарч байгаа ч гэж дүгнэж болно.

 

Хэдэн мөнгөгүй нийлээд нам байгуулж юугаа бүтээж, ямар юм бидэнд өгөх. Маньд сая төгрөг байтугай эхнэртээ брэндийн “бандааш” авч өгч чадахгүй ядуу нөхдүүд нам болж төрд гараад яахав гэнэ. Ийм л сэтгэлгээний хоосролд иргэдээ оруулж чадсанаараа сонгуулиас сонгуульд амлалт мөнгө хоёроор аархан ялах нөхцлөө МАНАН бүрдүүлж чадсан.

 

Иргэддээ халамж амлаад түүнийгээ үнэртүүлээд байвал сонгоод байх тул хөгжлийн хөтөлбөр үзэл баримтлал гэх зэргийг боловсруулж хэдэн оюунлаг сэхээтэн, эдийн засагч нарыг сонгуулийн саруудад “хөлсөлж” ажиллуулах ч хэрэггүй болсон. Мөрийн хөтөлбөрийнх нь цөм юу байх нь сонин биш. Тэр нь зөв буруу үзэл баримтлал байх нь бүр сонин биш болжээ. Бэлэн мөнгө тараах, халамж олгоод байх амлалт нь бодитой харагдаж байхад болоо.

 

Хөдөө суманд бол хувиасаа зээл тараагаад, хэдэн уяачийг нь томхон байлаад, нэртэй бөхчүүдийг үнэтэй машинаар шагнаад байхад гараад ирж байна. Арай бүтээлч санаачилга гэхээр ажлын байр бий болгох буюу задгай захыг нь битүү болгоод саравч бариад өгчихөд мянганы бүтээн байгуулалт болчих юм. Юун  үзэл баримтлал мөрийн хөтөлбөр гэж сунжирсан юм уншиж явах. Мөнгө бүхнийг шийддэг алтан дүрэм бол манай сонгуулийн нэг суурь дүрэм болчихоод байна. Энэ бол уг нь эртний Ромын дайны ялалтад үйлчилдэг байсан хууль гэдэг. Намаасаа нэр дэвшихээсээ эхлээд хандив гэх авилгаар гараагаа авсан гишүүд төсвийн мөнгөөр хариу барьсаар байхад улс орон унаж доройтохгүй яах.

 

Хүн бүр ордонд ороод индэрт гарч алх цохиод байж болохгүй тул төлөөллийн ардчиллыг илүүд үзэж Парламентын засаглалыг Үндсэн хуультай нь баруунаас бараг бүрэн эхээр нь хуулж авсан улс бол манайх. Үүндээ хөгжлийн үзэл санааг уралдуулаад ялсан нам нь улс орныг хөгжилд залах үүргийг хүлээнэ гэж ойлгосон. Харин намууд нь энэ үүрэг амлалтаа биелүүлж чадахгүй. Нэг бол биелүүлэх чадамжгүй болж замаасаа завхарвал яахыг тооцсонгүй. Ийм зүйлд хаалт болох дархлаа, хариуцлагын нөөц хөшүүргийг Үндсэн хуулиндаа төгс хийж өгч чадсангүй. Цэц гэж манаач тавьсан. Ээлжит бусаар хүчгүй болгочихлоо.

 

Одоо жинхэнэ төөрөлдсөн буюу ардчилал анархизм хоёроо ойлгохоо байсан байдалд ирчихээд байгаа. Намын эрх ашигт нийцсэн хууль оочер дайрах, олны эрх ашиг хөндсөн хууль хойшоо ухардаг нь хэвийн үзэгдэл боллоо. Үнэндээ олон нийт зэвүүцэхээс цааш энийг яаж ч чадахгүй байна. Сонгуулиар тооцоо бодно гээд л комментлоод байх. Энэ мухардлаас гарах хөгжлийн замыг тодорхойлж тийш хөтлөх үзэл бодлоороо өрсөлдөх шинэ нам гарах гарцыг томууд сонгуулийн хууль батлаад хаачихаж байна. Хил нээгдэнгүүт төмөр замынхаа царигийг сольчихож байгаатай адил.

 

Үүний жишээ бол ХҮН гэж хувьдаа харж байна.

 

Энэ намд миний бие ширхэг зоос, сэтэрхий тэвний хамааралгүй. Гэхдээ байж болох орон зайд гарч ирсэн шинэ хүчин сонгуульд нэр бүтэн ороод үзээсэй. Ирж байгаа болон цаашид үнэгүй залагдаж ирэх рашаан, хор хоёрыг мэдэж амсаасай. Энэ намаар дамжаад оюунлаг сэхээтнүүд, нэр цэвэр бизнеменүүд гарч ирж төрийн цус бага ч атугай сэлбэгдээсэй гэж хүсэвч энийгээ илэрхийлж  коммент цоохорлох завгүй яваа жирийн иргэдийн байр сууринаас бичиглэж байна. 

 

Цаашид энэ байдлаар сонгуульдаад байвал ардчилал үнэн утгаа алдаж, засаглалд бүлэглэлийн халаагүй хаанчлал тогтох хөрс батжина хэмээн хувьдаа эмээж байна. ХҮН хөрөнгөлөг хүмүүсээр дэмжүүлсэн тойроггүй торойгчид, хов базсан хорчид цугласан сонгуулийн нэг тунел болоод ирэх намар нурж унах уу. Үгүйлэгдэж буй гуравдагчийн орон зай дээр оюунлаг массыг түшиглэж шинэ найдлага, хөгжлийн гарц тунхаглаж төр барилцах уу гэдгийг цаг хугацаа харуулах биз.

 

Нэгэнт нам болсон бол улс төрийн хар хуйнд дайруулж тэсэх эсэхээ үзэх нь аль ч намын туулах замнал. ХҮН-ын хувьд сонгуульд амжилт гаргах эсэх нь зургаадугаар сарын 29-нд биш. Эвээ эвдэж биесээ хэмлэчих гээд байгаа энэ өдрүүдийг давах эсэхээс хамаарч болно.

 

ХҮН гэж онцлох ч зүйлгүй. Эвээ эвдэх давалгааг сөрж  “ЭХ ОРОН” гэсэн нэг сэлүүр гартаа атгалцах нь иргэдийн чин хүсэл болсныг тооцоорой, улстөрчид өө.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Орхон:
Энэ намынхан их хегийн юмаа,алаагуй баавгайн арьс хуваагаад л алалцаад байх болтой
2016-02-24
darhan songogch:
hydalch hun daraa ni hylgai hiine. nadad bas daraagiin nuudel bn. bi ih hyrliin gihsum bolmoor boloh yum shig bn
2016-02-23
Balt:
Uhaantai uls bol negiig bodoj hoyoriig tungaahaar l helsen bn Eb Reyes hicheeh tsag bolsonl baimaaranargrnt
2016-02-23
Иргэн:
ХҮН нам бусад намуудын адил дотоод хэрүүлээ ч даваад л гарна. МУ-д нэг ч гэсэн зөв нам гараасай билээ. Архаг хуучин намууд нь ХҮН дотроо хэрэлдлээ гээд их баярлаж байна аа. Тийм байна гэдэг нь ХҮН-ээс айж чичирч байгаагийн шинж. МАХН нам тамгаа сийлсэн Бодоогоо Данзантай нь хамт буудчихсан, АН намынхаа дарга Алтанхуягийг Ерөнхий сайд болон намын даргаас нь буулгахын тулд найз Гансүхийг нь шоронд хийгээд охиныг нь АТГ-ээр шалгуулсан биз дээ. Үүнийг Алтанхуяг УИХ-ын индэр дээрээс хэлсэн үг шүү. Тэгэхээр эдгээр том намууд бол хэрэлдэх юу ч биш нэгнийгээ шоронд хийх, алчих бол юу ч биш байгаа биз дээ. Гэтэл монголын сонин болгонд ХҮН-ийнхэн хоорондоо хэрэлдээд л гээд юун сүртэй юм. Энэ Баярхүү ч бас дээр юу билээ. МАХН-ын ЕНБД нь Намбарын хүүд 50.0 мянган доллар өгсөн гээд АТГ-ээр намаа шалгуулаад байхад тэрийг харахгүй ХҮН-ий дотроо хэрэлдснийг гайхаад л эсхүл энэ нам өнгөрлөө гэх мэт коммент бичээд жоохон юмыг хэт том болгоод байгаа юм биш үү. Энэ намд бусад өөр олон нам дамжсан Түгжил,
2016-02-23
зоз:
Ус үзээгүй байж хормой шууна гэдэг шиг албан тушаал булалдан сонгуулийн листний эхэнд бичигдэнэ гээд жинхэнэ алаан болж байгаа нь өөрөө энэ нам ирээдүй нь бүрхэг л харагдаж байна
2016-02-23
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-23
boli boli tar !!!:
ene odoo deer door alban tushaal bulaazaldaj baigaa uls ih hurald garwal odoo yana we ? Bas l heden olon yumnuud l haragdaad baigaa yum daa
2016-02-23
Болиод өг:
Гарч ирж чадаагүй байж албан тушаалын төлөө дотроо үхэн хатан тэмцэлдэж буй ХҮН гэдэг нам аймшиг...
2016-02-23
irgen:
ganbatar = adolf hitler gej bodogdoh yum. neg l tus baih yum
2016-02-23
Зочин:
XYH syg boilsoon
2016-02-23