Ажлын байрны олон улсын стандарт Монголд
2016-02-23

Ажил олгогчдын хамгийн гол эрмэлзэл болох бага зардлаар ихийг бүтээх, ажиллах хүчний бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг нь ажлын орчин, нөхцлийн таатай байдалтай шууд холбоотой. Үндэсний шилдэг компаниудын нэг М-Си-Эс групп, үүрэн холбооны тэргүүлэх операторуудын нэг Юнител групп, дэлхийн топ 4 аудитын компанийн нэг “PwC” болон “Mitsubishi” корпорацийн албан ёсны төлөөлөгчийн газар, олон улсад нэр хүндтэй “Standard Chartered Bank” зэрэг байгууллагын нийтлэг тал юу вэ? Тэд Монголдоо анхдагч олон улсын стандартад нийцсэн А зэрэглэлийн оффисоор хаягладаг.

 

 

Байгууллагын удирдлагуудын олонхи нь ажилтны ажлын бүтээмж зөвхөн тухайн хүнээс өөрөөс нь хамаардаг гэж үздэг. Гэвч дан ганц ажилтан өөрийн ажлын бүтээмжийг өндөр байлгах гэж хичээхээс гадна ажил олгогчоос шалтгаалах зүйлс багагүй хувийг эзэлнэ.

 

Тухайлбал ажлын орчин буюу оффисын орон зай нь ажлын бүтээмжид шууд нөлөөлдөг. Бүх төрлийн бизнест бүрэн тохирсон нэг стандарт гэж байдаггүй тул та өөрийн бизнесийн онцлог болон ажиллагсдынхаа нийтлэг шинж чанарт тулгуурлан оффисын орон зайгаа тохижуулах нь зүйтэй. Жишээ нь, Сэнтрал Тауэрт байрлах банкны салбарууд нь үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангасан тохилог орчин бүрдүүлэхийн зэрэгцээ ажиллагсдынхаа анхаарал сарнихгүй байх нөхцөлд анхаарч дотоод заслаа хийсэн байдаг. Түүнчлэн Монголын тэргүүлэх маркетеруудын нэг Юнител группийн маркетингийн оффис нь бүтээлч байдал, чөлөөт сэтгэлгээг хөхүүлэн дэмжихүйц уур амьсгалыг бүрдүүлсэн шинэлэг орчинтой.  

 

Дээр дурдсанчлан ажиллагсдын ажлын бүтээмж, гүйцэтгэлд оффисын орон зайн эмх цэгц, чимээ шуугиан, гэрэлтүүлэг, тасалгааны температур чухал нөлөө үзүүлдэг. Америкийн судлаачдын үзэж буйгаар ажиллагсдын сэтгэл ханамж болон гүйцэтгэлд доорх хүчин зүйлүүд зайлшгүй нөлөөлж байдаг байна. Үүнд:

 

  • Гэрэлтүүлэг

Гэрэлтүүлэг нь ажлын бүтээмжид нөлөөлдөг анхдагч хүчин зүйл юм. Гэрэлтүүлэг муу буюу бүдэг байх нь ажлын бүтээмжийг бууруулж ажиллагсдын толгой өвдөхөд хүргэдэг гэж судлаачид үзсэн байна. Байгалийн болон байгалийн бус гэрэлтүүлэг хоёулаа сайн байх нь маш чухал нөлөөтэй. Оффисын орчны гэрэлтүүлэг нь дунджаар 320-500 люкс байхад тохиромжтой байдаг байна.

 

  • Температур

Ажлын өрөөний температур 20-22 градус байх нь хамгийн тохиромжтой ажээ. Оффисын тасалгааны температурын тохиромжтой байдал нь эмэгтэй ажиллагсдад ихээхэн нөлөөлдөг. Учир нь эмэгтэй хүний бие эрэгтэй хүмүүстэй харьцуулахад бага дулаан ялгаруулдаг байна.

 

  • Орон зай

Олон улсын стандартын дагуу ажлын байранд нэг хүнд ноогдох зай талбай 9 м.кв-аас багагүй байх шаардлагатай байдаг байна. Оффисын тавилгуудыг нягт шигүү бус, зай талбай хүрэлцээтэйгээр шийдэж өгөх нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх бас нэгэн гол хүчин зүйл болдог. Эрэгтэй ажиллагсдын хувьд ажлын байрны тавилга ямар байх нь ихээхэн чухал байдаг байна.

 

 

Өдгөө Улаанбаатар хотод маань оффисын зориулалттай олон олон өндөр цамхаг сүндэрлэж дэлхийн жишигт ойртсоор байна. Гэрэлтүүлэг, халаалт, хөргөлтийн систем болон нэг хүнд ноогдох зай талбайг стандартын дагуу мөрддөг, өөрийн байгууллагын онцлогт тохируулан дотоод засал хийх боломжийг олгодог хамгийн анхны дэлхийн жишигт нийцсэн оффисын барилга бол 2009 онд ашиглалтад орсон Сэнтрал Тауэр юм.

 

Тэгвэл Сэнтрал Тауэр төслийг хэрэгжүүлэгчдийн дараагийн төсөл болох Шангри-Ла Төв нь 2016 оны 2-р улиралд ашиглалтанд орохоор Улаанбаатарчуудад хүлээлт үүсгээд байгаа билээ. Энэхүү цогцолбор бүтээн байгуулалтад оффисоос гадна орон сууц, худалдааны төв, кино театр ч багтсан ажээ. Ажиллагсдын бүтээмжийг өсгөөд зогсохгүй, бизнесийн тань нэр хүндийг өргөх шинэ хаяг нэгээр нэмэгдлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
лын байранд нэг хүнд ноогдох зай талбай 9 м.кв-аас багагүй_ Энэ талбайг Монголд 6 гээд байх юм. Стандартын дугаарыг нь мэддэг хүн байвал хэлж өгөөч.
2017-11-14
Зочин:
Baishin barilga yahavee. Ajliin bairnii yos zuig mordoorei. Ogt baihgui shuu mongold
2016-02-25
baaas:
tonuulchid eh oron zarj idej uugaad tvvgeeree talbai toiruulan heden undur barilga barij zasag turiin deeremchidteigee niilj tvvniigee hugjil gej . hutsahaaa bolih heregtei . chingesiin talbaigaas tsaash 2 alhaad l hog novch . 4 alhaad l nuguuu ger horoolol nodon jorlond utgunuu vnerten suuh dvr zurag us zvvdug tvrdeg tereg amaaraa us balgaj nvvree ugaadag dvr zurag . munggvi ajilgvi guilagchinguud ni zvsem talhaa olj idehiin tuld hulgai deerem zarim ni hvn alj hvree talsan . dvr zurag ...... mongoliin 3 say irgen buyu 600 mynghan urhiiig iim bolgoj haychihaad . deeremchid vnen hutsah yum aaaaa . .sv batbold chingesiig deeremden avch odoo uuriiguu ed hurunguuu nuuhiin tuld tsonh haalaggvi bitvvv ordon zeregtsvvlen barij . gishvvn nertei deermiin songuuliin huuliin . oimsond havchuulagdan garch ireed baraa ni haragdahgvi . delhii hesvvchlen hussanaaa bairshuulah oromj gain tenvvchilj yvna . ard tvmen ii doromjlol gej eniiig l heleh baih
2016-02-23
Gantulga:
Amjilt!!!
2016-02-23
Gantulga:
A,jilt husye!
2016-02-23
Gantulga:
A,jilt husye!
2016-02-23