Роберт Мугабе 92 нас хүрлээ

img

 

Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе өчигдөр 92 нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхийлөгчийн гэр бүл түүнд зориулсан төрсөн өдрийн 92 кг бялуу хийжээ. Мугабегийн төрсөн өдрийн үдэшлэгийг хагас сая ам.доллароор хийсэн гэнэ.

 

Сөрөг хүчин Ерөнхийлөгчөө ганцхан өдрийн дотор хэтэрхий их мөнгийг зарцууллаа хэмээн буруутгажээ.2010 оноос хойш энэ өдөр цэцэрлэг, бага болон дунд сургуулийн сурагчдад Роберт Мугабегийн улс төрийн замналын талаарх хичээлийг заах болсон байна.

 

Ерөнхийлөгч 2013 оны төрсөн өдрөө төв цэнгэлдэхэд тэмдэглэсэн бол 2014, 2015 онд дэмжигчидтэйгээ тэмдэглэсэн байна. Тэрбээр манай гаригийн хамгийн өндөр настай Ерөнхийлөгч билээ.

 

Мугабе 1987 оноос хойш Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Энэ хугацаанд түүнийг огцруулах 10 гаруй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ. Эдгээр жагсаалын нэгийг Мугабегийн эхнэр Грейс Мугабе зохион байгуулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
үхдэггүй, МУУ ГАЙ ВЭ.
2016-02-23
хэхэх:
үхдэггүй ээ
2016-02-23