Цэцийн дунд суудлын хуралдаан болно
2016-02-23

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээхээр зохицуулсан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн байна.

 

Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин