О.Баасанхүү Ерөнхий сайдыг мэтгэлцээнд дуудлаа
2016-02-23

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаж буйгаа хэвлэлийн хурал хийж мэдэгдлээ. Тэрбээр Ерөнхий сайдтай ирэх сарын 12-ны өдрийн 19:00 цагт халз мэтгэлцэх хүсэлтэй байгаа албан бичгээр илэрхийлсэн байна.

 

Ерөнхий сайдтай мэтгэлцэх болсон гол шалтгаан нь түүний санаачилсан хуулийн төслийг Засгийн газар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн хариу өгсөнтэй холбоотой гэнэ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төсөл санаачилж, Засгийн газраас санал авахаар илгээсэн ч Засгийн газрын Хэрэг Эрхлэх газраас түүний  санаачилсан хуулиудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай мэдэгдсэн аж. 

 

Тэрбээр энэ тухай  "Аливаа хуулийг УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилж байгаа хэдий ч энэхүү хуулиудыг боловсруулахад тооцоо судалгааг нь мэргэжлийн хүмүүс, төрийн бус байгууллагууд болон ард иргэд хамтран оролцож боловсруулдаг бөгөөд дан ганц УИХ-ын гишүүний санаа бодол байдаггүй гэдгийг та болон танай Засгийн газрын яам агентлагууд ойлгож байгаа гэж найдаж байна" хэмээн ярив.

 

Тиймээс Засгийн газрын байр суурийг олон нийтийн өмнө сонсохыг хүсч, Ерөнхий сайдыг мэтгэлцээнд дуудав. 

 

Мөн О.Баасанхүү гишүүн мэтгэлцээнд Ерөнхий сайд илт давуу байдлаар ялбал долоо хоногийн дотор УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ өгнө гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
МАРЗАН ЮМ ДАА:
ХҮНТЭЙ МЭТГЭЛЦЭХЭЭР Ч МЭДЛЭГТЭЙ ЮМ ШИГ
2016-02-23
123:
барлаа юу чи яасанхүү билээ дээ чи
2016-02-23
Бямбасайхан:
Оймсхүү
2016-02-23
Зочин:
НЯЛГА ШААЛГАНА
2016-02-23