Цэцийн дунд суудлын хуралдаан болно
2016-02-23

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээхээр зохицуулсан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн байна.

 

Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцээс мэдээлэв.

 

Shuud.mn
Сонин хачин
bibid:
Odoo medeej undsen huuliin tsetsiin dargiig huuli zurchij chuluuloh oroldlogo hiichihsen yum chin,uldsen gishuud n umnu n gargasan shiidveree uurchilj erh barigchdad uilchilsen huuli gargaj ipotekiin zeeliig yavuulj songuuliin show hiine shuu dee.ingehed songuulid 10- s iluu suudal avna gedegtee yagad itgeed bga yum bee ain
2016-02-24