Марс шоколадыг эргүүлэн татна

Марс шоколад үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ 55 орноос эргүүлэн татахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэрэглэгчид “Марс дотор хуванцар зүйл байна”, “Цаасан дээр бичигдсэн граммаасаа бага жинтэй байна”, “Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж байна” хэмээн дургүйцлээ илэрхийлж, үйлдвэрлэгчийн эсрэг гомдол гаргасан юм.
Эдгээр гомдлын ихэнхийг АНУ болон Голланд улсаас хүлээн авсан хэмээн компанийн ажилтан мэдэгджээ. Гомдол гаргасан улсаас бүтээгдэхүүнээ эргүүлэн татах гэнэ. Одоогоор таван улсын хэрэглэгчид гомдол гаргажээ.
Марс шоколад дэлхийн 55 оронд зарагддаг бөгөөд “Гомдол тасрахгүй бол бүтээгдэхүүнээ эргүүлэн татах болно” хэмээн нэрээ нууцалсан гэрч ярьсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ