Киноны хөгжмийн тоглолт болно
2016-02-24

Монголын Урлагийн Зөвлөл, Улсын Филармонийн Морин хуурын чуулга хамтран дэлхийн болон үндэсний хөгжмийг олон нийтэд сурталчлах зорилгоор “Playing love” тоглолтыг дөрөв дэх жилдээ  шинэчлэн найруулж толилуулах гэж байна.

 

Энэ удаагийн тоглолтоор дэлхийн киноны хөгжмөөс гадна Монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний онцлогийг илэрхийлсэн, сэтгэлд хоногшсон Монгол киноны сонгомол баян урын сангаас дээжлэн хүргэх аж.

 

“Playing Love” киноны хөгжмийн тоглолт ирэх сарын 4, 5-ны өдөр 19.00 цагт Corporate Hotel & Convention Center-т болно. Тоглолтын тасалбар 20-30 мянган төгрөгөөр худалдаалагдах бөгөөд тасалбарыг Монголын Урлагийн Зөвлөл болон Улсын филармонийн кассаар захиалах боломжтой.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин