Ж.Амарсанааг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэв
2016-02-24

УИХ дахь бие даагч гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ. Тэд  өнгөрсөн долоо хоногт хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн Ж.Амарсанааг огцруулсныг  хууль бусаар хүч түрэн хэлэлцэж  Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн байр суурьтай байна. Дээрх асуудлыг хэлэлцэхэд бие даагчид хуралдаанд оролцоогүй билээ.  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-Намрын чуулганаар батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хамтын тэтгэврийн хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварт өөрчлөлт оруулахаар болсныг дэмжиж байна. Нэг хүнд оногдох байгалийн баялгаар дэлхийд эхний тавд орох улсаа зөв бодлогоор ашиглаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Ялангуяа Оюутолгойн төсөл үнэхээр буруу замаар явж, эх оронд өгөх өгөөжгүй болж байна. Дубайд дуудагдаж очоод Монгол Улсын 2022 онд ногдол хувиа авах байтал 2037 он болгож 15 жилээр хойшлуулчихаад Ерөнхий сайд нь ичихгүй байна шүү дээ. Намын эрх ашиг яриад ийм ерөнхий сайдаа аваад үлдчихэж байна. Намын эрх ашгаас улс орны эрх ашиг өндөрт байх ёстой гэсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АН 25 хан жилийн дотор монголын ардчиллын гол дайсан болчихно гэж огт төсөөлж явсангүй.Юм ингэж өөрчлөгдөх гэж. Одоо ардчиллаа аврахын тулд АН-н эсрэг тэмцэл хийх цаг болжээ.
2016-02-24
Зочин:
manah g songohgvi 25 jil hylhidyylla hybia bodogch lyibarchid
2016-02-24
Зочин:
Болорчулуун чи хууль мэддэг юм уу. Битгий худал ярьж хүн амьтан үймүүлээд бай. Тариагаа тарьж гурил талхаа хийж байсан чинь чамд зохино. Юу ч мэдэхгүй байж битгий дүр эсгээд бай. Хэдэн дүү нар хамаатнаа ажилд шургуулсан чинь болоо юм биш үү. Үнэнч байж сур. Байгаагаараа байх чинь сайхан.
2016-02-24