“Сентерра Гоулд”-ын зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй

“Сентерра Гоулд" компанийн ашиглалтын лицензийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй гэж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс тус компанид хэрэг үүсгэсэн тухай “Ноён уул аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.
Харин Уул уурхайн яамнаас энэ талаар “Тус хөдөлгөөний зүгээс гаргасан “Сентерра Гоулд” компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлагатай гэдэг хүсэлтийн дагуу захиргааны хэргийн шүүх Ашигт малтмалын газарт хэрэг үүсгэсэн байна. Гэхдээ Ашигт малтмалын газар хариу тайлбараа өгөөд шүүх хурал болоогүй байгаа учраас цуцлагдах тухай асуудал ярихад эрт байна. Манай яам болон “Ашигт малтмалын газар”-аас бол цуцлах үндэслэлгүй гэдэг байр суурь, тайлбар хариуг өгнө. Одоогоор тусгай зөвшөөрөл цуцлагдаагүй ч тус компанийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа. Гэхдээ УИХ-аас Гацууртын ордыг стратегийн ордод хамруулж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байхаар тогтоосон. Тиймээс энэ талаарх хэлэлцээрийг “Сентерра Гоулд” компанитай хийж байгаа” гэдэг тайлбарыг өглөө.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ