”Сонгодог жүжгийн өдрүүд” үргэлжилнэ
2016-02-24

Улсын Драмын Эрдмийн театрын “Сонгодог жүжгийн өдрүүд” ирэх гуравдугаар сард эхлэх нь ээ. “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийг У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр нээх юм байна. Мөн олон улсын театрын өдөрт зориулан “Эдип хаан”, “Кихот ноён”, “Нора”, “Гамлет” зэрэг сонгодог жүжгийг тоглохоор товложээ.

 

Тоглолтын хуваарийг танилцуулж байна.

 

 

У.Шекспир “Ромео Жульетта”

Гуравдугаар сарын 4-нд 18.00 цагт

Гуравдугаар сарын 5-нд 17.00 цагт

Гуравдугаар сарын 6-нд 17.00 цагт

Гуравдугаар сарын 7-нд 18.00 цагт

Гуравдугаар сарын 8-нд 18.00 цагт

 

М.Сервантес “Кихот ноён”

Гуравдугаар сарын 10-нд 18.00 цагт

Гуравдугаар сарын 11-нд 18.00 цагт

 

Софокл “Эдип хаан”

Гуравдугаар сарын 12-нд 17.00 цагт

Гуравдугаар сарын 13-нд 17.00 цагт

 

Г.Ибсен “Нора”

Гуравдугаар сарын 16-нд 18.00 цагт

Гуравдугаар сарын 17-нд 18.00 цагт

 

У.Шекспир “Гамлет”

Гуравдугаар сарын 25-нд 15.00 цагт

Гуравдугаар сарын 26-нд 17.00 цагт

Гуравдугаар сарын 27-нд 17.00 цагт

 

Тасалбар суудлын зэрэглэлээс хамааран 15-30 мянган төгрөгийн үнэтэй аж. Мөн УДЭТ-аас “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд үзэгчдэд зориулан нэг жүжиг үзэх тасалбарын үнээр гурав, хоёр жүжиг үзэх үнээр таван жүжиг үзэх боломжийг олгож буй юм. Тус багцын тасалбар өчигдрөөс худалдаанд гарчээ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин