Бүх зорчигч амиа алджээ
2016-02-25

“Tara Airlines” агаарын тээврийн “Twin Otter” онгоц Балбад өчигдөр 11.00 цагийн орчимд сураггүй алга болсон билээ. Уг онгоцонд 18 зорчигч болон нисэх багийн гурван гишүүн зорчиж явжээ. Онгоц хуваарийн дагуу Покхара хотоос Жомсон мужид очих төлөвлөгөөтэй байсан юм. Харамсалтай нь онгоц хөөрөөд 18 минутын дараа төв станцаасаа холбоо тасарчээ.

 

Цаг агаарын таагүй байдлын улмаас аврах ажиллагаа хойшилсон юм. Аврах ажиллагаа өчигдөр 17.00 цагт эхэлсэн бөгөөд хоёр цагийн дараа Покхара хотоос холгүй онгоцны сэгийг олжээ. Аврах албанаас мэдээлснээр “Онгоцонд зорчиж явсан 21 хүн амиа алдсан” гэв. Амиа алдагсдын дунд Хятад болон Кувейт улсын иргэд зорчиж явжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Осолдсон онгоц бүрт хятадууд байх юм, эсвэл хятадын мэдээллийг манайх эх сурвалжаа болгодог юм болов уу?
2016-02-25
Zochin:
200 700 2 tentsuu yu malaa
2016-02-25
zochin:
manai ulsiin muu medee bagadaad baigaa um shig iimerhuu hen ch hereggui muu medee oruulahgui baij bolohgui u?
2016-02-25
Зочин:
Осолдсон онгоцны тоо бараг хүнийхтэй тэнцэх юм сайн нягталсан уу мэдээгээ
2016-02-25