Ким Чен Ун америкийг сүрдүүлэв

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр “Өмнөд Солонгос болон АНУ-д бөмбөг хаях болно” хэмээн сүрдүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ийнхүү хоёр улсыг сүрдүүлсэн нь цэргийн хамтарсан сургуулилттай холбоотой гэнэ. АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт ирэх сарын 7-нд эхлэх юм байна.
Пхеньян цэргийн сургуулилт эхлэх өдөр тодорхой болсны дараа “Хэрвээ Солонгосын хойгт хамтарсан сургуулилт эхэлбэл бид тэр өдрөөс дайны бэлэн байдал шилжих болно. Та бүхний үйлдэл нь дайныг өдөөн турхирсан үйл явдал” гэж мэдэгджээ.
Энэ сарын эхээр Пхеньян сансарт хиймэл дагуулаа хөөргөснөөс үүдэж Вашингтон, Солонгосын хойгт пуужин эсэргүүцэгч төхөөрөмж байршуулсан юм. Мөн Сөүл хойдын хил орчимд байршуулсан 11 чанга яригчаа асааж, өнөөг хүртэл Ким Чен Унтай холбоотой суртал ухуулгын нэвтрүүлгээ цацсаар байна.
2014 оны цэргийн хамтарсан сургуулилт эхлэхээс хэдхэн өдрийн өмнө Пхеньян сургуулилт явагдах бүс нутаг руу ойрын зайн пуужин харвасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ