Хөдөлгөөнд оролцож явсан машин шатжээ
2016-02-25

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд зам дээр хөдөлгөөнд оролцож явсан машин өчигдөр шатжээ. “Toyota Spacio” автомашиныг Ө /эмэгтэй, 45 настай/ жолоодож явсан байна.

 

Автомашины урд хэсэгт гал гарч, мотор болон бусад эд анги шатаж байсныг дуудлагын дагуу Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ирж унтраасан байна. 

 

Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин