Хутгатай этгээд зоогийн газар барьцаалжээ
2016-02-25

Британийн нийслэл Лондон хотноо байрлах “Bella Italia” гэх зоогийн газрыг хутгатай этгээд барьцаалсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Зоогийн газрыг барьцаалсан этгээд эмэгтэй гэнэ.

 

Цагдаагийнхан зоогийн газрын ойр орчмыг хяналтадаа авч, барьцаалагчтай хэлэлцээр хийхийг оролдсон байна. Тусгай төлөөлөгч барьцаалагчтай ярилцаж байх үеэр цагдаагийнхан зоогийн газраар нэвтэрч, барьцаалагчийг баривчилжээ. Цагдаагийнхан 20.50 цагт “Зоогийн газар барьцааллаа” гэх дуудлага хүлээн авч, 22.45 цагт барьцааны иргэдийг чөлөөлсөн байна.

 

Гэрчүүдийн мэдээлснээр “Зоогийн газрыг гурван хүн барьцаалсан” гэв. Уг мэдээллийн дараа цагдаагийнхан тусгай мөрдлөгө явуулж, эмэгтэйн хамсаатан гэгдэх хоёр эрэгтэйг баривчилжээ. Одоогоор тэдний зоогийн газар барьцаалсан шалтгаан тодорхойгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин