”Оюутан цэрэг”-ийн бүртгэл ирэх сарын 1-нд эхэлнэ
2016-02-25

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн санаачилсан "Оюутан цэрэг" хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжихэд бэлэн болжээ. 2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан энэ хөтөлбөрт хамрагдаж байсан бол энэ жил дахин 1000 оюутныг хамруулахаар Батлан хамгаалахын сайдын тушаал гарсан байна. 

 

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн бүртгэнэ. Харин хөтөлбөрийн албан ёсны нээлт гуравдугаар сарын 10-нд болохоор товложээ.

 

Өдгөө хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Батлан хамгаалах яамныхан бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ жилийн "Оюутан цэрэг" хөтөлбөрт орон нутагт хэрэгжихээрээ онцлог болох юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжихээр болов. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах боломж нээгдлээ.

 

Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа юм.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Gadaadad surch baigaa oyutan yaj hamragdah ve tiimbolomj bna uu
2016-02-25
Мх:
эдгээр цэргүүд чинь харин одооны жилийн алба хааж байгаа цэргэнцэрүүдээс ч илүү цэрэгжилтэй алхаж байгаа харагдах чинь юу вэ??? Аргагүй биздээ... арай л оюунлаг хүүхдүүд юм чинь дээ...Элбэгээгийн хийсэн зөв зүйтэй зүйлийн НЭГ нь дээ...
2016-02-25