Ж.Сэнгэдоржийн “Lovers” кино нээлтээ хийнэ

Хайрыг гэгээн талаас нь харуулсан “Lovers” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ. Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл тус киноны гол дүрд Э.Чинзориг, Д.Гэрэлмаа нар тогложээ.
Ж.Сэнгэдорж киноныхоо тухай “Социалист нийгмийн үед “Би чамд хайртай” кино үнэхээр залуусыг байлдан дагуулж байсан. Яагаад гэвэл, тухайн үеийн нийгэмд тэврэлдэх нь бүү хэл нэгнийхээ гарт хүрэхэд л тог цохидог тийм нандин хайр байсан. Гэтэл энэ цаг үед би тийм гэгээн хайрын тухай кино хийх гэхээр хэзээ ч наалдахгүй болчихоод байгаа юм. Энэ нийгэмд Үрлээ, Баяраа хоёрын үеийн хайрын тухай кино хийвэл хүүхдүүд инээнэ. Тэгэхээр энэ цаг үеийн хайрын элементийг арай өөр талаас нь харуулж, инээд, нулимс, романтик байдал, гоо сайхны туйлийг тусгаж өгсөн. Өнгө мөнгө рүү орсон гэгдээд байгаа хайр гэдэг чинь ийм зүйл байдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон” хэмээв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ