МАН, МАХН нэгдэх үү
2016-02-25

Гэрэл зургийг MPA.MN

 

МАН, МАХН-ын хамтран Эх орончдын өдрийг тэмдэглэх талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийв.  Тэд баяраа хамтран тэмдэглэх ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Эх орончдын баярыг тэмдэглэх хүрээнд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, баярын хурал зохион байгуулах аж.  Үүний дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

Хоёр нам нэгдэх асуудал ямар шатанд байна вэ?

 

МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

 

-Хоёр нам нэгдэх асуудлыг намын олонхиос  санал гарч байгаа. МАН үндэсний зөвшилцлийг бий болгох хүрээнд парламентад суудалтай, суудалгүй намуудад санал тавьж, хамтран ажиллах чиглэлээр ажил зохион байгуулдаг. Аливаа улс гүрний хувьд тогтвортой хөгжлийг бий болгох үүднээс улс төрийн томоохон хүчнүүд нь тодорхой байр суурийг хадгалж, жижиг намуудаа өөртөө нэгтгэж, нэгдэж явдаг жишиг байдаг. Энэ үүднээс санал санаачлага байгуулж явдаг. МАН нь 1921 оны гуравдугаар сарын нэгэнд байгуулагдсан. Монголдоо төдийгүй Азид улс төрийн анхны хүчин. Энэ ч утгаараа хоёр нам нэгдвэл МАН буюу УДШ-ийн бүртгэлээр нэгдүгээр байдаг намд нэгдэнэ.

 

МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга:

 

-Сонгуульд эвсэл болж орох асуудал нээлттэй. МАХН-ын хувьд аль ч улс төрийн хүчинтэй нэгдэж орох нь нээлттэй байгаа. Бид МНН-тай хамтарч сонгуульд эвсэж орохоор болсон байгаа. МАН-тай сонгуульд эвсэж орох тал дээр яриа явж байгаа. Нэгдэх асуудалд МАН-аас ярьж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуульд нэгдэж орох нь хуулиараа хориотой. Сонгуульд эвсэж орох нь хуулиараа нээлттэй.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Nyamdorj:
Negdvel ter chigeeree zailaarai.
2016-02-25
Зочин:
Нэгдэх л хэрэгтэй. Үгүй бол АН гэгч улсыг маань дуусгалааш дээ.
2016-02-25
Зочин:
Negdeh heregtei, tegj bj uls ornoo avarch chadna AN. iin hog shaarnuud hujaagiin sheesnuudees. Hamtarch busad jijguudiig but tsohij mongol ornoo avraach. Please..
2016-02-25