34.7 их наяд төгрөгийн хөрөнгө ил болжээ
2016-02-25

Гэрэл зургийг MPA.MN

 

Сангийн сайд Б.Болор “Сайдын цаг”-т оролцлоо. Тэрбээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлсэн юм. Энэ  оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5их наяд төгрөгийн торгууль, алдангиас  тус тус чөлөөлсөн байна.

 

Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394татварынтайлан,4165нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647төрлийн эд хөрөнгийн болон744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулаад байгаа аж.

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 15.6т эрбумтөгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрчээ.  

 

Нийт 27665 аж ахуйн нэгж байгууллага хуульд хамрагдахаар ил тодын тайлан гаргахаар хүсэлт илгээснээс 21275 тайланг баталгаажуулсан байна.  Өөрөөр хэлбэл, 31.5их наяд төгрөгийн хөрөнгө, орлогыг санхүүгийн тайлангаар ил болгожээ.   Үүнээс 8.7 их наяд төгрөгийн цэвэр ашиг бүртгэгдсэн байна. Энэхүү бүртгэлийн хүрээнд 26.6 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлсөн  байна.  Мөн нийт 5 төрлийн татварын хүрээнд 89394 тайлангаар 34.2их наядтөгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө, орлого ил болж, 8.2 их наяд төгрөгийн татвараас тус тус чөлөөлсөн байна. Энэхүү тайлангийн хүрээнд 2.46их наяд төгрөгийн торгуулиас чөлөөлжээ.

 

Нийт 16636 даатгуулагчид хамаарах нийгмийн даатгалын 4165 нөхөн тайлан гаргаснаас 61.9 тэрбум төгрөгийн цалингийн орлогод хамаарах 15.6тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлжээ. Энэ бүртгэлийн дагуу нийт 7.8тэрбум төгрөгийн алдангиас чөлөөлсөн байна.

 

Нийт 1795 иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын8140 гаалийн товч мэдүүлгээр 6500 орчим нэр төрлийн 353.8 сая ам.доллар буюу 516.1 тэрбум төгрөгийн бараа, тээврийн хэрэгслийг ил болгон нөхөн мэдүүлж, нийт 79 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөөд байгаа аж. Энэхүү бүртгэлийн хүрээнд 23.7 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлсөн байна.

 

Түүнчлэн нийт 399.9тэрбум төрөгийн үнэлгээ бүхий 647 төрлийн эд хөрөнгийн бүртгэл хийгдсэн байна. Түүнчлэн 744хуулийн этгээдийн бүртгэлд 1176удаагийн нэмэлтөөрчлөлт оруулж 428.5 сая төгрөгийн торгуулиас чөлөөлсөн байна.  

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
GGGG:
Энэ хөрөнгө бол жирийн иргэдийн хөрөнгө биш баячууд буруу аргаар олсон мөнгөө хуулийн дагуу цэвэршүүлсэн хэрэг. Монгол улсын төр мөнгө угаадаг болждээ хөөрхий
2016-02-26
AVILGALAAR AVSAN MUNGU L BIZDEE.:
AVILGALAAR OLSON MONGO L IL BOLOO BIZDEE. TUUNEES BISH JIJIG BIZNES INGTJ IH MONGO OLOH UU
2016-02-26
Зочин:
Социализмын үед хөрөнгөө нуусан иргэн яадаг байсан бол. Ардчилал анархизм болсон уу?
2016-02-26
zorro:
Баячуудын хөрөнгө улам зузаарч олигархуудын идээ уусан мөнгө ард түмэн ингээл гаргуулаад авч байгаа юум да монголчуудаа тоглож дуусахгүй юумаа новшнууд чинь
2016-02-25
Зочин:
8 хувийн зээлгүйгэар байр авч чадах юмуу?
2016-02-25
Зочин:
Тиймээ монгочууд бид чинь ийм тэнэг улсууд болж зальтай хумуус улс торчдийн хоол болж гуйцлээ
2016-02-25
Зочин:
НӨАТ-н баримтаа нэхэж улсдаа татвар төлсөнөө мэдүүлж эднийг цэвэршүүлье
2016-02-25
Зочин:
8 хувийн орон сууцны зээл чинь их хурлын гишууд барьсан барилгаа шахах гэж гаргаж ирсэн башир арга ард тумэн гэнэн учираас энэ зээлийг аваад одооноос хууг нь огс чадахгуй гаслаж байна . Энэ зээл нь 30 жилийн дараахи хууг нь бас авч байгаа учираас 100 саяар авсан байр нь 200 сая болж байгаа юм ард тумнээ ингж шулж болохуу
2016-02-25
zochin:
Бид НӨАТ төлөөд байхад ААНэгжүүд цааш нь тушаахгуй байна. Энэ далд байгаа мөнгөний 60 хувь нь НӨАТ гэнэ
2016-02-25
Зочин:
Жишээ нь их хурлын гишуун Чойжилсурэнгийн авилгал ар хаалгаар газрыг нь дээрэмдэж аваад барьсан хорооллууд гэхэд л бараг ихэнхи нь байгаа эдгээр барилгууд зарагдахгуй учир ямар татвар орж ирэх юм энэ бол шоу
2016-02-25
Зочин:
Наад нуусан гээл байгаа ухх чинь голдуу хятад эзэнтэй наад талд нь нэг шуналтай монгол хун харуйцан бариулсан газар ходлоход нурж унахадбэлэн барилгууд байгаа наанаасаа нэг их татвар авна гэж горьдоод хэрэггуй
2016-02-25
Unen ug:
Mongoliig 25 jild iim l anarhiizmd oruulsan baina shuudee. Bid neg l bish gej eruul setegdeg buhem bihimdsaar irsen bizdee
2016-02-25