“Намайг оршуулаач”

Зохиолч П.Батхуягийн "Намайг оршуулаач" ганц хүний жүжиг маргааш буюу хоёрдугаар сарын 26-нд нээлтээ хийнэ. Хүн төрөлхтний оршихуйн мөн чанар, дотоод зөрчлийг тусгасан тус бүтээл өмнө нь хэвлэгдэж байгаагүй. Жүжгийн гол дүрд жүжигчин Я.Билгүүнсар тоглож, СТА Б.Бат-Өлзий найруулагчаар ажиллаж байна. Үүний дараагаар зохиолч П.Батхуягийн "Эр өндөг" жүжиг СУИС-ийн "Оюутан" театрт тоглогдох юм. Зохиолч "Ганц хүний Монгол жүжиг ховор байдгаас бид ихэвчлэн орчуулгын бүтээл тоглодог. Удахгүй хэвлэгдэх жүжгийн зохиолын номд багтсан таван жүжгийг "Гэгээн Муза"-д зориулан тавина" хэмээв.
СУИС-ийн "Оюутан" театрт тоглогдох тус жүжгийн билет 5000 төгрөгийн үнэтэй аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ