Сөрөг хүчин гал зогсоох хэлэлцээрийг дэмжжээ
2016-02-25

АНУ болон ОХУ-ын эрх баригчид хэлэлцээр хийж энэ сарын 27-ны 00.00 цагаас эхлэн Сирид гал зогсоохоор болсон. Уг хэлэлцээрийн дагуу хоёр улс Сирид өгч буй цохилтоо зогсоож, зэвсгээ эргүүлэн татах билээ. Тэгвэл Сирийн сөрөг хүчин гал зогсоох хэлэлцээрийг дэмжиж буйгаа өчигдөр мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Сөрөг хүчин гал зогсоох түр хэлэлцээрийг хоёр долоо хоног даган мөрдөхөө мэдэгджээ. Одоогоор Сирийн арми гал зогсоох хэлэлцээрт нэгдэх нь тодорхойгүй байна. Хэдий Орос болон олон улсын эвсэл галт зэвсгээсээ татгалзсан ч хэт даврагчдын эсрэг хийх цохилтоо хэвийн үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин