Улаанбаатар-Бангкокийн чиглэлд шууд нислэг үйлдэнэ
2016-02-25

БНСУ-ын Пусан хот-Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болж байгаа талаар Зам, тээврийн яамны Агаарын тээврийн хэлтсийн дарга С.Мөнхнасангаас тодрууллаа.

 

-Пусан-Улаанбаатарын чиглэлд шинэ нислэг нээгдэж байгаа гэсэн үү?

 

-Тийм ээ. Өнгөрөгч оны 10 дугаар сард Туркт болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Агаарын харилцааны хэлэлцээний олон улсын хурлын үеэр хийсэн уулзалт хэлэлцээрээр энэ чиглэлд нислэг үйлдэхээр БНСУ-ын талтай тохиролцсон.

 

-Нислэгийг хэдийнээс, ямар авиа компани үйлдэх вэ?

 

-2016 оны зуны нислэгээс Улаанбаатар-Пусан чиглэлд 162 хүртэл суудалтай Б737, А321, А320 маягийн агаарын хөлгөөр, долоо хоногт 2-3 удаагийн нислэг үйлдэхээр тохиролцсон. БНСУ-ын “Эйр Пусан” компани нислэг үйлдэх юм.

 

-Шинэ нислэг нээгдэх нь ямар ач холбогдолтой вэ?

 

-Зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр онгоцны тийзийн үнэ буурах магадлалтай гэж харж байна. Одоогоор Монгол, Өмнөд Солонгосын хооронд “KAL”, манай МИАТ компани Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэг үйлдэж байгаа. Энэ шинэ нислэг хоёр дахь нь болж байгаа юм.

 

-Цаашид МИАТ компани шинээр нислэгийн чиглэл нээх төлөвлөгөө бий юу?

 

-2017 оны тавдугаар сараас МИАТ компани Улаанбаатар-Бангкокийн чиглэлд шууд нислэг нээхээр төлөвлөж байна. Түүнчлэн ОХУ-ын Сибирийн районы Ази руу чиглэсэн нислэгүүдийг Улаанбаатараар дамжуулж, транзит зорчигчдыг хүлээж авахаар яриа хэлэлцээнүүдийг хийж байна. 

Shuud.mn
Сонин хачин
ERDENE:
Өдрийн мэнд элэг нэгт Монголчууд минь Би Эрдэнэ байна, таны бөөр хууль бус, эрүүл мэндэд аюултай тул зарахаа зогсооно уу Би Элон Маскийн буяны байгууллагаас асар их санхүүгийн дэмжлэг авсан Миний бизнесийг дэмжихийн тулд надад 150,000 доллар хандивласан, таны эрүүл мэндэд аюултай байхад яагаад бөөрөө зараад байгаа юм бэ, иймээс дэлхийн хамгийн баян хүн чин сэтгэлээсээ тусалж байна. https://www.bbc.com/news/business-64645888 Тэдэнтэй elonxm23@gmail.com www.muskfoundation.org хаягаар холбогдож санхүүгийн дэмжлэг аваарай Би ашиг хүртэгч байсан тул амжилт хүсье
2023-10-09
үү:
хаа байсан 2017 он 5 сар вэ тэр үед энэ нөхөр байгаа ч үгүй юу хэлснээ ч мартсан байж магадгүй ккк
2016-02-26